Болсон Явдал

Нэгэн хүү дотуур байранд төлөх төлбөр байхгүйн улмаас шopонд байрлаж, хичээнгүйлэн суралцаж байна

Ракистан улсын нэгэн хүү дотуур байрны төлбөргүй тул хоёр жил Кота дахь нээлттэй шopонд буюу 8 × 8 футын өрөөнд аавтайгаа хамт байхдаа элсэлтийн шалгалтанд бэлджээ. Аав нь хүүгийнхээ амжилтаар бахархдаг. Фолчандын хүү Пееуш Мийна шаргуу хөдөлмөрлөсний үр дүнд өндөр оноо авсан.

Нээлттэй шopонд гэр бүлийн гишүүдийг ялтантай хамт үлдэхийг зөвшөөрдөг. Пееуш аавынхаа  хүсэхгүй байхад нь 2014 оны 7-р сард шорон руу шилжсэн. Пееушийн гэр бүл дотуур байрны төлбөрийг төлж чадахгүй байсан тул хүү Кота дахь нээлттэй шоронгийн өрөөнд аавтайгаа хамт байсан.

‘Хамаатан садан, найз нөхөд минь намайг битгий тийшээ оч гэсэн ч би очсон’ гэж хүү хэлэв. Түүний аав багш байсан. Аав нь хүүгийнхээ мөрөөдлийг биелүүлэхэд нь туслахын тулд хувийн сургуульд ажилд орохыг хичээжээ. Гэвч тэрээр ялтан байсан болохоор орж чадаагүй. Харин эмнэлгийн дэлгүүрийн туслах ажилтнаар ажиллаж бага цалин авдаг байсан.

Түүний аав нээлттэй шopонд амьдардаг байсан бөгөөд хүүгийнхээ зардлыг нөхөхийн тулд эмнэлгийн дэлгүүрт ажилладаг байжээ. ‘Эхэндээ нээлттэй шopон хатуу дүрэм журамтай тул хичээлээ хийхэд амаргүй байсан. Оройн 23 цагт гэрэл унтраадаг байсан. Би цонхоор тусдаг бүдэг гэрэлд хичээлээ хийдэг байсан. Өрөө маш жижиг байсан тул намайг хичээл хийх хооронд аав өрөөний гадна байдаг байсан’ гэж Пееуш хэлэв.

Гэрлийг унтарсан үед хүү цонхоор тусах бүдэг гэрэлд хичээлээ хийдэг байсан тул үнэхээр хэцүү байв. Хүнд хэцүү үед бууж өгөх нь хамгийн хялбар арга  боловч бэрхшээлтэй нүүр тулан тэмцдэг хүмүүс бол жинхэнэ баатрууд юм. Тэрээр эцэст нь шалгалтандаа сайн оноо авсан.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button