Болсон Явдал

Энэхүү гайхалтай аав өдөр бүр хүүхдээ нуруундаа үүрээд 10 тонн цемент ганцаараа зөөж гэр бүлээ тэжээдэг байна

Амьдрал нь ганц бие эцэг эхчүүдэд сэтгэлийн дapамт учрyyлж болзошгүй юм. Тэд хүүхдүүдээ өөрсдөө өсгөх ёстой. Гэр бүлийнхээ өдөр тутмын хэрэгцээг хангахын тулд сэтгэл санааны хувьд болон санхүүгийн хувьд заримдаа хэцүү байдалд ордог.

Нялх хүүхдийг нь харах хүн байхгүй болохоор энэ ганц бие аав ажлаа хийхдээ хүүхдээ үүрдэг. Энэхүү ганц бие аав Вьетнамын зүүн хойд нутгийн уулархаг бүс нутгийн Ху Лун дахь хүнд хэцүү ажил хийж байхдаа нялх хүүхдээ нуруун дээрээ үүрч явдаг. Хүүхдийн сүү авахын тулд аав нь өдөр бүр 10 тонн цемент зөөх хэрэгтэй болдог.

Энэхүү өрөвдөлтэй дүр зураг интернэт дээр олны анхаарлыг татав. Зарим хүмүүс түүнийг үнэхээр ажилсаг гэж байхад зарим нь бохир орчин хүүхдэд аюултай гэж бичсэн байв.  Хүүхэд наранд хэт халж, тоос шороо амьсгалах вий гэж тэд санаа зовж байв.

Гэсэн хэдий ч түүнд ямар ч сонголт байхгүй. Түүнд хүүхэд асрагч хөлслөх мөнгө байхгүй учир өөрөө л харах хэрэгтэй болдог. Нялх хүүхдээ асран хамгаалагчтай цэвэрхэн, гэрэлтэй газар харуулах мөнгөтэй байсан бол тэр хүүхдээ ийм aюултай орчинд авчрахгүй байх байсан.

Амьдралыг урьдчилан таамаглах аргагүй юм. Ихэнх хүмүүс ганц бие эцэг эх болно гэж боддоггүй. Гэхдээ нөхцөл байдал өөрчлөгдөж, зайлшгүй зүйл тохиолдож болно. Энэ аав амьдралын хүнд хэцүү сорилтыг даван туулж, шийдэмгий байв. Өөдрөг байснаар аав, нялх хүүхэд хоёулаа урт хугацаанд илүү хүчтэй байх болно.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button