Болсон Явдал

Хамтдаа 83 жилийг ардаа орхисон хосын гайхалтай түүх

Гэрлэлт бол хүүхдийн тоглоом биш. Гэрлэлтийг амжилттай болгох зүйлсийн нэг бол хосын амлалт юм. Ихэнх тохиолдолд залуу хосууд удаан хугацаанд ханилсан хосоос зөвлөгөө авдаг.

Жон, Анн Бетар нар өнгөрсөн 2016 оны Гэгээн Валентины өдөр Handy’s Twitter-д тавьсан асуултуудад хариулав. Зарим асуултууд нь удаан хугацааны гэрлэлтийн талаар байв. Тэд маш удаан ханилсан.

Бетарууд гэртээ байгаа зураг. Тэдний ач охин Хизер Митчелийн нийтлэсэн. Тэд 83 жил ханилж байна.

Тэд 83  жил хамт амьдарсны эцэст 2013 оны 2-р сард The Worldwide Marriage Encounter-аас АНУ-ын ‘Хамгийн урт гэрлэсэн’ хосоор тодорчээ. Энэ нь тухайн улс оронд хамгийн удаан гэрлэсэн анхны хос гэсэн үг биш юм. Тэднээс өөр удаан гэрлэсэн хосууд нэр дэвшээгүй байж магадгүй юм. Хорооноос ирүүлсэн цөөн хэдэн нэр дэвшүүлэлтийг хянаж үзээд Бетаруудыг сонгов.

Сири гаралтай 21 настай Жон болон 17 настай ахлах сургуулийн сурагч Аннтай анх уулзахдаа жимс зардаг байжээ. Энэ бол их хямралын үе байсан. Анны аав нь түүнийг 20 насаар ах хүнтэй гэрлүүлэхээр тохиролцсон байв. Тэр үед Жон, Анн хоёр бие биедээ дурласан байв. Тэд 1932 оны 11-р сарын 25-нд хамтдаа зугтаж, Нью Йоркийн Харрисон руу машинаар явсан. Жон, Анн Бетар нар 1932  онд гэрлэжээ.

Тэдний хийсэн зүйлд Анны гэр бүлийнхэн нь ихэд уурласан. Тиймээс Аннын авга эгч нь энэ гэрлэлтийг удаан байхгүй гэж хэлсэн. Гэхдээ хос тэдний буруу гэдгийг нотолсон. Жон, Анн  хоёулаа 100 гаруй настай бөгөөд хамтдаа 83 жил хамт байна. Тэд 5 хүүхэдтэй, 14 ач, зээтэй, мөн ач зээ нар нь 16 хүүхэдтэй.

Тэд хэрхэн урт хугацаанд хамтдаа аз жаргалтай байсан бэ? Жон NTDTV-д ярихдаа ‘Зүгээр л сэтгэл хангалуун байх; байгаа зүйлдээ, хийж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Ингэснээр та сэтгэл хангалуун байх болно’ гэж хэлэв.

Тэд гэр бүл болохдоо санал зөрөлдөх болон уналттай үе байсан гэдгээ шударгаар хэлэв.  ‘Чи надтай санал нэг байх ёстой. Би үүнийг хийхийг хүсэж байна гэх хандлагаас маргалдаан үүсдэг. Хүн болгон өөр зан чанартай байдаг. Бусдыг байгаагаар нь хүлээж авах нь танд амар байх болно’ гэж тэд хэлэв.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button