67 жилийн турш он цаг хугацааг хамтдаа элээcэн гайхалтай хайрын түүх: Эцэст нь эмнэлгийн ажилтнууд тэднийг бие биенийх нь хажууд нүүлгэн шилжүүлжээ
67 жилийн турш ханьтайгаа хамт байх нь үнэхээр бахархмаар зүйл. Үүний зэрэгцээ үүнд маш олон туршлага олон дурсамж багтддаг. Хоёр тал нэг нэгнээ байгаагаар нь хүлээж авах нь гэрлэлтийг цаг хугацааны шалгуурт оруулах бат бөх үндэс суурь бөгөөд мөнгөөр худалдаж авч чадахгүй зүйл юм. Беатрис Уайтхед, Берт Уайтхед нар 1950 онд гэрлэсэн бөгөөд 87 настай Беатрис, 90 настай Берт нар эцэг эх, өвөө эмээ болсон. Тэд хамтдаа нандин агшнуудыг өнгөрөөж байна.
Беатрис сүүлийн зургаан жилийн турш ясны хорт хавдрын эмчилгээнд хамрагдаж байна. Беатрис Их Манчестер хотын Эзэн хааны эмнэлэгт хэвтэж, бие нь муудсан байв. Тун удалгүй түүний нөхөр Бертийн цээж гэнэт өвдөв. Рояал эмнэлгийн ажилтнууд тэднийг бие биенийх нь хажууд нүүлгэн шилжүүлэв. Ингэснээр тэд хамт байх боломжтой боллоо.
Охин Сюзанна ‘Ээж маань бууж өгсөн’ гэж хэлэв. Тэрээр: ‘Ээж минь энэ хорт хавдартай зургаан жилийн турш тэмцсэн. Энэ нь үнэхээр хэцүү байсан’ гэж хэлэв. Эмнэлгийн ажилтнууд тэдэнд нэг тасагт байх сайхан боломжийг олгов.
‘Эмнэлгийн ажилтнууд тэднийг ийм байдлаар нэгтгэсэнд үнэхээр талархаж байна’ гэж 52 настай Сюзанн охин нь хэлэв. ‘Берт эхнэрээ хараад инээмсэглэл тодруулсан нь үнэхээр сэтгэл хөдөлгөсөн мөч байлаа. Берт түүнгүйгээр даван туулж чадахгүй байсан’ гэж хүргэн Стивен нь хэлэв.
Беатрис, Берт нар нэг нэгнийхээ анхны хайр юм. Тэд өсвөр насандаа танилцаж байжээ. Тухайн үед Беатрис 15 настай, Берт 17 настай байв. Тэд дөрвөн хүүхэдтэй мөн дөрвөн ач, зээтэй. Ач зээ нар нь таван хүүхэдтэй.
Беатрис оёдолчин байсан, харин Берт жолооч байсан. Берт үндэсний алба хашиж дуусаад тэд 1950 онд гэрлэсэн. Хос 50-аад онд бал сараа Манчестер хотод өнгөрөөжээ. ‘Тэд гайхалтай сайхан амьдарсан. Сайхан хос байс сайн эцэг эх байсан’гэж Сюзанн хэлэв.