Болсон Явдал

Бяцxан xүүгийн зүpx 15 цаг зоrccон ч aмьд vлдэж чaджээ.

Нэгэн зоригтой хүүхдийн түүхийг энд оруулав. Тэр эмнэлгийн нарийн мэргэжилтний тусламжтайгаар бүх саад бэрхшээлийг даван туулж чадсан юм. Шотландын Ланаркшир хотын Гарткошоос гаралтай 28 настай Лесли Конди яаралтай хагалгаа хийлгэж хүүхдээ төрүүлсэн. Түүний хүүхэд Натан Бирн зүрхний асуудалтай байв.

Долоо хоногийн дараа хүүгийн зүрхний гажигийг илрүүлсэн.  Нялх хүүхдийн зүрх том нүхтэй байв. Хүүд заавал мэс засал хийх хэрэгтэй гэж эмч нар хэлэв. ‘Бид сэтгэлээр унасан. Хүүд маань 6 сарын дараа хагалгаа хийнэ гэсэн. Яагаад гэвэл тэр өсөх хэрэгтэй байсан’ гэж Лесли хэлэв.

Мөн хүү уушгины халдвараар өвдсөн байв. Хүүгийн бие муудав. Тиймээс нэн яаралтай хагалгаа хийсэн. Тэр үед Натанд 3 сартай байсан. Ингээд тэмцэл эхлэв. Мэс засал хийснээс хойш арван таван цагийн турш хүүгийн зүрхийг зогсоох шаардлагатай болсон.

Энэ нь нялх хүүхдэд урт хугацаа байв. Мэс засал хийсний дараа эмч нар түүнийг зүрх, уушигны аппаратаас авах гэж оролдоход зүрх нь ажиллахаа больжээ. Хүндрэлүүд – гэдэсний халдвар, мopфиноос хүчтэй гарах шинж тэмдэг, тархины цусан дахь бөөгнөрөл, энэ нь aймшиrт таталт үүсгэсэн. Хүүг аппараттай холбосон.

Энэ нь түүний э.д э.р.х.тнийг сэргээх боломжийг олгох явдал байв. ‘Би эмч нарт ‘Юу болоод байна, тэр хэзээ сайжрах вэ?’ гэж хэлж байснаа санаж байна’ гэж ээж нь хэлэв. Түүний зүрх маш их хавдсан тул цээжний хөндийгөө долоо хоногийн турш нээлттэй байлгах хэрэгтэй болжээ. Эмнэлгийн ажилтнууд түүний биед өөр гуурс оруулахад хэцүү болсон; Гэсэн хэдий ч тэрээр амьд үлдэхийн тулд тэмцэж байв.

‘Зургаан долоон хоногийн турш бид санаа зовсон. Нэг өдөр би түүний өрөө рүү ороход тэр над руу хараад инээмсэглэж байсан. Би маш их тайвширч бас баярласан’ гэж ээж нь хэлэв. Одоо хүү 4 настай.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button