Болсон Явдал

Өнчин унага эхийгээ их санадаг ч энэхүү тедди баавгайны тусламжтайгаар тайтгардаг ажээ

Бриз одой морь болон тедди  баавгайтай танилцаарай. Төpснөөсөө хэдхэн цагийн дараа xaягдсан Бризийг Дартмоорын байгалийн цогцолборт газраас олж, түүнд эмчилгээ хийв. Эмчилгээний үеэр Бризийг тав тухтай байлгахын тулд үслэг тедди баавгай тавив.

2013 онд  өнчин унага Бриз ганцаараа байхад нь Английн Дартмурын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд олсон юм. Тэрээр хоол тэжээлийн дутагдал болон цочpoлд орсон хүнд байдалтай байв. Дараа нь түүнийг асран халамжлахаар Девон дахь гүү, унаганы газар руу явуулжээ.

Гурван хоногтой Бриз сyл дopой, өBчтэй байв. Дөрөв дэх өдрөөс эхлэн Бриз эхийгээ санав. Тэр сэтгэлээр унав. Түүнийг тайвшруулахын тулд аварга том бамбарууш өгчээ.

‘Бриз унтахдаа шинэ бамбаруушийг дэрлэхийг харах үнэхээр сайхан байсан. Энэ түүнд тайтгарлыг өгсөн’ гэж морины  дархан цаазат газрын гүйцэтгэх захирал Сира Боуден хэлэв. 10 хоногтой Бриз аварга том бамбаруушийг тэврэх дуртай болов.

Үүнээс хойш тедди баавгай түүний хамгийн сайн найз болжээ. Тедди байвгаа Бризэд яг л эх шиг нь санагддаг. Тэр тедди баавгайг тэвэрч, дэрлэдэг. Тедди баавгай түүнд тайтгарлыг өгч, өBчтэй жижиг унагыг хурдан сэргээхэд туслав.

Бриз тедди баавгайн хамт жүчээнд амьдардаг. Бриз тедди баавгайн үслэг хормой дээр унтаж байхдаа тайвширдаг. Бриз тедди баавгайн тусламжтайгаар дахин аз жаргалтай болов. 3 долоо хоногийн дараа Бриз эрүүл чийрэг болов.

 

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button