Болсон Явдал

Нэгэн ээж хүүхдийнхээ элсэлтийн хураамжийг төлөхийн тулд 3 сарын хугацаанд нийт 43,000ш зоос буюу 870 доллар цуглуулжээ

Зөвхөн 5 ба 10 песо зоосоор 43000 песо (870 ам.доллартай тэнцэхүйц) хэмнэхэд хэр хугацаа шаардагддаг вэ? Филиппинд амьдардаг нэгэн ээж гурван сарын хугацаанд үүнийг хийжээ. Жаннет Энрикез хүүхдүүдийнхээ сургуульд элсэх төлбөрийн мөнгийг нөхрийнхөө хамт цуглуулсан.

Тэрээр өөрийнхөө цуглуулгын зургийг авч, фэйсбүүк дээр тавьжээ. ‘Элсэлтийн төлбөр шийдэгдлээ. Баярлалаа, Бурхан минь. Мөнгийг бага гэлтгүй хадгалах хэрэгтэй. Үүнд нилээн их тэвчээр хэрэгтэй’ гэж бичсэн байв.

Тэрээр санаа зовж байсан мөнгөө хурдан олжээ. Хүүхэд нь сургуульдаа явах боломжтой боллоо. Энэ нийтлэлийг харсан хүмүүс түүнээс урам зориг авав. Олон хүмүүс үүнийг хэрэгжүүлсэн.

Хүүгийх нь сургуулийн төлбөр түүний хувьд санаа зоволт байсан. Гэтэл энэ асуудлыг хурдан шийдэв. Тэр бага мөнгө гэлтгүй байсан мөнгөө хадгалсаар байгаад хэрэгцээтэй  мөнгөө олсон.

Жаннетийн түүх бага багаар мөнгө хадгалах нь гайхамшгуудыг хэрхэн бүтээж болохыг харуулдаг. Тэр ирээдүйд ч гэсэн мөнгө хадгалсаар байх болно гэж хэлсэн. Түүний хүү сургуульдаа сурах боломжтой боллоо.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button