Болсон Явдал

Хүүгийнхээ 1-р ангид хийсэн зангиаг аав нь ахлах сургуулийн төгсгөлтийн баярт нь зүүж иржээ

Хүүхдүүдийнхээ өгсөн бэлэг болгоныг байнга хадгалдаг эцэг эхчүүдийн нэгэн адил Техасын нэгэн эр хүүгийнхээ хийсэн зангиаг арав гаруй жилийн турш хадгалав. Үүнийгээ хүүгийнхээ ахлах сургуулийн төгсөлт дээр зүүв. Техас мужийн Остин хотын 18 настай Дилан Оливио 1-р ангид байхдаа аав Робертдоо аавуудын баярын бэлэг болгож зангиа хийж өгчээ.

Роберт үүнийг олон жилийн турш хадгалж, Дилан ахлах сургуулийн төгсгөлд оролцохдоо зүүв. Тэрбээр Pokémon-ийг яагаад сонгосон тухайгаа Buzzfeed мэдээнд ‘Би тэр үед Pokémon-д дуртай байсан (одоо ч гэсэн). Тиймээс би үүнийг аавдаа хийж өгсөн зангиа дээрээ зурсан’ гэж хэлэв.

Дилан энэ онцгой үйл явдлыг харсан нь гайхмаар зүйл болжээ. ‘Би төгсөхдөө маш их догдолж, баяр хөөрөөр дүүрэн байсан. Яагаад гэвэл аав минь миний хийсэн зүйлийг зүүсэн’гэж тэр хэллээ.

Тэрээр мөн аавынхаа зангиа зүүх болсон шалтгааныг хэлэв. ‘Тэр зангиагаа өөртөө байгаа гэдгээ харуулахын тулд зүүсэн. Мөн би албан ёсоор ахлах сургууль төгссөн болохоор намайг зангиа хийж байх үеийн хүүхэд биш гэдгийг харуулах гэж зүүсэн’ гэж Дилан хэлэв.

Тэрбээр өөрийн твиттер хуудсандаа аавтайгаа авахуулсан төгсөлтийнхөө зургийг нийтэлжээ. Долоо хоног хүрэхгүй хугацаанд уг зураг 400 мянга гаруй лайк цуглуулж, твиттерийн олон хэрэглэгчид уг нийтлэлийг хараад үнэхээр сэтгэл хөдөлж уярмаар зүйл болсон  гэж хэлэв. Энэ бол хүүгийн хувьд үнэхээр гайхалтай өдөр байсан.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button