Болсон Явдал

Нэгэн ахмад настан 90 насныхаа ойгоороо 24 удаа сунайж байна гээд боддоо. Гайхалтай

Верн Гринвуд бол таны харж чадах хамгийн эрч хүчтэй 90 настай хөгшин байж магадгүй юм. Тэрбээр нас бол тоо гэдгийг харуулдаг. Түүний амьдрах хүсэл нь бидний хүндэтгэлийг хүлээх нь дамжиггүй. Верн Гринвуд нь өөрийн насны эр хүний хувьд гайхалтай юм.

Тэрээр өвөл болгон Флорида дахь хүүтэйгээ уулздаг бөгөөд тэд хамтдаа Anytime Fitness дээр бэлтгэл хийдэг. Верн хөгшин ч гэсэн маш сайн дасгал хийдэг. Бүр хүндийн төмөр өргөдөг.

Саарал цамц, хаки өмд өмссөн тэрээр төрсөн өдрөөрөө 24 удаа суниадаг дасгалаа ямар ч хүчин чармайлтгүйгээр хийлээ. Түүний бахархал болсон хүү Кен Гринвуд түүний видео хийж, энэхүү гайхмаар бичлэгийг Youtube дээр тавив. Үүнийг маш олон хүн үзсэн.

‘Энэ бол миний аав. Өнөөдөр түүний төрсөн өдөр бөгөөд тэрээр 90 настай. Бид биеийн тамирын зааланд тогтмол очдог, тэр суниах дасгал хийх дуртай. Хүүхэд байхдаа хоёр тохойгоо хугалсан гэж бодоход тэр нэлээд сайн дасгал хийдэг гэж би боддог’ гэж хүү нь бичсэн байв.

90 настай хөгшин төрсөн өдрөөрөө 24 суниав.  Үүнийг үзсэн олон залуучууд түүнээс урам зориг авсан. Тэр одоо ч хүртэл тогтмол дасгал хөдөлгөөн хийсээр байна.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button