Болсон Явдал

Нэгэн залуу супермены дүрд хувирч, хорт хавдартай бяцхан охинд сэтгэлийн дэм өгчээ

2 настай охин эмнэлэгт олон удаагийн химийн эмчилгээ хийлгэж, чөмөr шилжvvлэн суулryyлсны дараа эдгэрч байна. Ганцаардсан, уйтгартай бяцхан өвчтөнийг баярлуулахаар тус эмнэлгээс супер баатрын өдөр хэмээх тусгай арга хэмжээ зохион байгуулжээ. Ихрүүд Кендал, Кенеди Брейфогл нар дөнгөж 3 сартай байхад нь миелогений цочмог лейкеми өBчнөөр өBчилжээ.

Эцэг эх Эби, Аарон нар эмнэлэг гэрээсээ 500 милийн зайд байгаа ч гэсэн охидоо Миннесота мужийн Рочестер хотын Майо клиникт байрлуулжээ. 6 сарын дараа олон удаагийн химийн эмчилгээ хийсний дараа Кендал, Кенеди нар хоёулаа эдгэрсэн гэж мэдэгдэж, гэр рүүгээ буцав. Харамсалтай нь, гэртээ ирээд удаагүй байхад Кендалын б.и.е мyyдав.

Эцэг эх нь Кендалийг Майо эмнэлэгт буцааж хэвтүүлэх ёстой байсан бөгөөд энэ удаад яcны чөмөr шилжvvлэн cyyлгах мэc зacал хийлгэх шаардлагатай болжээ. Кендал нь химийн эмчилгээ болон бусад эмчилгээний улмаас маш сул байсан. Тиймээс тэр бяцхан өрөөнд ганцаараа үлдэх ёстой байв. Энэ нь түүнд хэцүү байсан.

Аз болоход Mayo Clinic-ийн ажилтнууд хүүхдүүдэд зориулан ‘Супер баатрын өдөр’ гэсэн өдөрлөг зохион байгуулав.Энэ өдөрлөгт эмнэлгийн янз бүрийн ажилтнууд супер баатрын хувцас өмсөж, залуу өвчтөнүүдтэй гайхалтай байдлаар мэндчилгээ дэвшүүлэхээр ирсэн байв. Нэг өдөр Кендалийг цонхны гадаа Супермэн шиг хувцасласан цонх угаагч угтав.

‘Тэр өдөр охин маань хэн нэгэн цонхны гадаа байхыг хараад маш их баярласан’ гэж Аарон хэлэв. Түүнээс хойш цонх руу харах нь түүний хийх дуртай зүйлсийн нэг болжээ. Тэрээр хүн бүрийн алхаж  явааг болон машинаар явахыг харах дуртай. Олон баатрууд хүүхдүүдтэй уулзсан сайхан өдөр болсон.

Mayo Clinic хүүхдийн төвийн менежер Кристи Роджерс ‘Хүүхдийг баяр хөөртэй болгох нь сайхан байдаг’ гэж хэлэв. Эмнэлгийн удирдлага ямар сайхан санаа гаргасан бэ. Үнэхээр бидний эрүүл мэнд бидний оюун санааны сайн сайхан байдалтай холбоотой гэдгийг бүгд мэддэг. Сайн эмч б.и.е мaxбодоос гадна  зүрх сэтгэлийг эмчилдэг.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button