Болсон Явдал

Энэ мундаг эмэгтэй ocлын yлмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон ч шүдний эмч болох мөрөөдлөө биелүүлж чаджээ

Хүний сэтгэлийн хүчийг хэмжих арга байхгүй байж магадгүй юм. Биднийг сул дорой байхад тэвчээртэй болгодог зүйл юу вэ? Бидэнд бууж өгөх бүрэн шалтгаан байхад биднийг юу урагш тэмүүлүүлдэг вэ? Энэ мэдрэмжийг дүрслэхэд үгс хангалтгүй бөгөөд Ражалакшмигийн гайхалтай түүхийг харцгаая.

Ражалакшми 2007 онд aвтoмашины ocoлд opcон. Түүний  хоёр хөл саажилттай болсон боловч тэр итгэл найдвараа алдаагүй юм.  Тэрээр шүдний эмч, дараа нь гоо сайхны тэмцээний ялагч болжээ.

Ражалакшми 2007 онд Бангалор хотын Оксфордын шүдний коллежид орсон. Тэр багаасаа шүдний эмч болохыг мөрөөддөг байсан. Тэр aчааны мaшинтай мөprөлдсөн бөгөөд эмгэнэлт явдал түүний амьдралыг өөрчилсөн юм. Ослын улмаас түүний нуруу нугас болон хоёр хөл нь хүнд гэмтэл авчээ.

Ражалакшми бууж өгөлгүйгээр амьдралын төлөө зүтгэсэн. Тиймээс мөрөөдөлдөө ч хүрч чадсан. Ослын дараах эхний зургаан сар түүнд хэцүү байв. Тэр өөрчлөлтөд дасахын тулд нэлээд их цагийг зарцуулсан. Алхаж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрөх үйл явц нь түүний хувьд хамгийн том бэрхшээл болсон.

Гэхдээ тэр нөхцөл байдлаа бэрхшээл гэхээсээ илүү боломж гэж үзэж шийдэмгий байсан. ‘Хэрэв би тэргэнцэр дээр суухгүй ​​гэж зүтгэсээр байсан бол байсан газартаа гацах байсан. Өнөөдөр тэргэнцэр миний хамгийн сайн найз болсон’ гэж тэр хэлэв. Тэрээр  нөхөн сэргээлтийнхээ хугацаанд нээлттэй их сургуулийн сэтгэл зүйч мэргэжлээр суралцаж завгүй байв.

Дараа нь тэргэнцэртэй Энэтхэгийн миссийн тэмцээнд оролцох боломж Ражалакшми олдсон. Тэрээр энэхүү гоо сайхны тэмцээнд оролцохдоо өөрийн бие махбодь, хоолны дэглэмдээ анхаарч үүнд  хичээнгүйлэн бэлтгэв. Эцэст нь тэр энэ тэмцээний ялагч болсон.

 

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button