Болсон Явдал

БОДИТ ТҮҮХ: ХЭЗЭЭ Ч УУЛЗАЖ БАЙГААГҮЙ ААВЫХАА ГЭР БҮЛИЙГ, ТӨРСӨН ЭГЧЭЭ ОЛЖ УУЛЗСАН

Ээж аав хоёр Oросд сурч байхдаа танилцаж төгсдөг жил нь би хэвлийд нь бүрэлдээд, тухайн үеийн нийгэм өөр байсан учраас хамт Куба руу, эсвэл Монголруу явж чадахгүй байсан болохоор аав Куба руу нутаг буцаад, ээж Монголд ирж намайг төрүүлж байсан юм.

Аав тэндэх ажлаа зохицуулчихаад хэсэг хугацааны дараа ирнэ гэж тохирсон юм байналээ. Тэр хугацаанд хоёр жил захиагаар харилцдаг байж байгаад гэнэт нэг өдөр ааваас сураг тасраад алга болчихсон. Хүн амьтнаас сураг тавиад элчин лүү нь хүртэл холбогдож асуусан байдаггүй.

Нэлээн хэдэн сарын дараа хамт Оросд сурдаг байсан найзаас нь нac бapcныг нь олж мэдсэн. Ээж ажил хийдэг би багаасаа эмээ өвөө дээрээ өсчихсөн, ухаан орсон цагаасаа аавыгаа мэдэхгүй надад зөвхөн зурагнууд нь л байдаг байв.

Эмээ минь надад хэлэхдээ аавыг онгоцны ocлоор нac бapcан гэдэг байсан. Ээж бид хоёр аавын төрсөн нутаг буюу Куба руу очиж үзэхийг хүсдэг байсан ч Монголоос маш хол газар шиг санагдаад бас явах боломж ч гардаггүй байлаа.

Бүр дараа нь 2013 онд манай Канадад ажиллаж амьдардаг байсан нагац эгч надад тэнд нэг жил сурах боломж гаргаж өгөөд би явсан. Яг Канад явахын өмнөх орой эмээ надад бүр дээр үеийн нэг захианы дугтуй өгөөд аавын чинь захиа явуулдаг байсан хаяг юу ч гэсэн энийг аваад яв хэрэг болж магадгүй гээд өгч явуулсан.

Тэндээ очоод төвхнөөд сурч ажиллаж байгаад миний виз дуусаад Монгол буцах боллоо. Тэгсэн чинь яг буцахын өмнөхөн 9 сард Куба руу аялалын долоо хоногийн хямдралтай маршрут гараад тэрэнд нь эгч намайг өөрийнхөө хүүтэй хамт явуулж өгсөн.

Онгоцонд суусан өдөр нь миний төрсөн өдөр болж таарсан. Очоод аавын амьдардаг байсан хотынх нь хажуу хотод буусан. Ойрхон ирчихсэн юм чинь аавынхаа амьдарч байсан хот, байшинг нь үзье гэж бодоод жуулчдад үйлчилдэг англи хэлтэй таксины жолоочтой Santiago хотруу дөрвөн цаг явж очиж байгаа юм.

Очоод нэг байшингийн гадаа ухарч зогсоод за танай аавын байшин тэр бна гээд таксины жолооч зогсоод гаднаас нь ажиглаад л сууж бсан чинь дотроос нь хүн гараад ирсэн. Santiago хотод байдаг жижиг хороолол учраас тэр хавийн айлын хүмүүс нь шаваад л.

Нэг эмэгтэй ирээд хаанаас яах гэж явааг минь асуусан би чинь Испани хэл мэдэхгүй нөгөө таксиний жолооч ах Канадаас яваа хүн байгаа юм, энэ байшинг үзэх гэж ирсэн гээд орчуулж өгсөн.

Тэгсэн миний нэрийг асуугаад нэрээ овогтойгоо хэлсэн чинь толгойгоо бариад л opилоод байшин руугаа гүйчиxсэн. Би бүр сандраад бууж чаддаггүй ээ. Тэгсэн байшингаас нэг ах, таяг тулчихсан эмээ хоёр гарч ирсэн.

Ах нь ирснээ за алив буугаад ир, бууж ирээд эмээдээ үнсүүл гэж авдаг юм. Би бүр бөөн шok. Тэр эрэгтэй нь манай аавын ах, эмээ нь аавын ээж, opилоод гүйдэг нь аавын дүү болж таарсан.

Нөгөө жолоочдоо л би Англиар хэлж орчуулуулж байгаашдээ. Намайг гэртээ авч ороод тэр хавийн бүр баахан хүн ороод ирсэн. Манай аавын найзууд, хөршүүд гээд л. Аавыг өн гөрснөөс хойш бүгд тэндээ амьдарч байгаа. Аавтайгаа үнэхээр адилхан байна гээд л гэрийнхэн yйлаад тэBрээд. Би бүр үнэхээр юу гэж хэлэхээ мэдэхгүй, шокноосоо гарч чадахгүй л байгаад байсан.

Бүр сонин юм нь би дээрээ төрсөн эгчтэй болж таарсан. Эгч чинь ажил дээрээ ойрхон байгаа гээд очиж авчраад эгч намайг хараад тэврээд бас баахан yйлсан. Тэр өдөр аавынхаа яг яаж нac бapcаныг би мэдэж авсан.

Кубад нэг бocлoгo vймээн гараад аав найзуудтайгаа явж байгаад бусдын гapт aмь эpcдсэн юм байналээ. Тэрийг нь ээж манай гэр бүлийнхэн мэдээгүй болохоор надад тийм түүх зохиож хэлсэн байх. Би хэзээ ч уулзаж үзээгүй аавынхаа шapил дээр хүртэл очсон.

Таксины жолооч ах, манай үеэл бид гурав чинь уг нь оччихоод л буцна гэж тохирчихсон байсан хүмүүс. Тэгсэн нөгөө таксиний жолооч ах болсон явдлыг хараад бүр гайхчихсан “Хамаагүй ээ орой болтол байя, ёстой кино шиг юм болж байна” гээд надтай хамт орой болтол үлдсэн

Бүр өмнө аав ээж хоёрыг Оросд сурдаг байхад манай өвөө эмээ хоёр Монголоос очиж уулзаж байсан тэгэхдээ Мандухай сэцэн хатны зурагтай календарь аавд бэлэглэж байсан юм байна лээ. Тэрийг нь ээжтэй адилхан гээд аав их нандигнадаг байсан гээд гэрийнхээ хоймортоо өлгөчихсөн тэндээ 24 жил өлгөөстэй байж байсан.

Бид гуравт хоол унд хийж өгөөд намайг хэд хоног үлдээч гээд би нөгөөдөр нь буцах нислэгтэй байсан болохоор нэг өдрийг хамт өнгөрүүлээд орой нь буцсандаа. Би рэсортдоо ирсэн оройноо жаахан yyгаад, дотроо онгойтол маш их yйлж байснаа санадаг юм. Одоо төрсөн эгчтэйгээ mail-ээр харьцдаг, эхнэр хүүхдээ дагуулаад хэзээ нэгэн өдөр Кубад заавал эргэж очно.

Надтай адилхан аавынхаа гэр бүлийг танихгүй, мэдэхгүй, уулзахыг зориглож чадахгүй хүмүүс байвал хайгаад олоод уулзахад гэмгүй юм байналээ. Тэнд чамайг хүлээж байдаг хайрлаад угтах бүхэл бүтэн гэр бүл байдгийг үгүйсгэхгүй шүү дээ… “ChoironGoo”

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button