Болсон Явдал

Ховор генетикийн эмгэгтэй эмэгтэй youtube-н нүүр будалтын од болж олон хүнд урам зориг өгөх болжээ

Лили нь генетикийн эмгэгтэй тул бие нь тэгш хэмгүй болсон. Түүний гадаад төрх байдлын талаар бусад хүмүүс хатуу ширүүн сэтгэгдэл бичсэн ч тэрээр нүүр будалтын видео бичлэг хийх хүсэл эрмэлзлээ үргэлжлүүлсээр байна. Тэрбээр 13 сая гаруй дагагчтай.

Лили Кветок 7 настай байхдаа яс, арьс, дотоод шүүрлийн системд нөлөөлдөг ховор тохиолддог генетикийн эмгэгтэй гэж оношлогджээ. Энэ эмгэг нь ясны хугарал, хөл, гар, гавлын ясны гажиг, өсөлтийн хурдыг нэмэгдүүлдэг.  Гэсэн ч тэр бууж өгөөгүй.

Хүүхэд байхад нь Лилиг ангийнхан нь царай муутай, хөөрхөн биш гэж хэлдэг байв. Хүмүүс гудамжинд түүнийг гайхан хардаг байсан. Тэр эдгээр зүйлийг даван туулсан. Харин хүсэл эрмэлзлээ дагасан юм.

17 настайдаа Лили нүүр будалт хийх дуртай болсон. ‘Би 17 байхаасаа нүүр будалт хийж эхэлсэн. Анх хийж байсан үеэсээ л би үүнд дуртай байсан’ гэж тэр хэллээ. Түүний хүсэл тэмүүлэл нь гоо сайхны болон нүүр будалтын талаар өөрийн гэсэн youtube сувагтай болоход түлхэц өгсөн.

‘Би нүүр будалтанд дуртай. Тиймээс би видео блогчин болохоор шийдсэн. Би хөгжлийн бэрхшээлтэй хүн. Энэ нь би дуртай зүйлээ хийж чадахгүй, нүүр будалт хийх боломжгүй гэсэн үг биш юм. Би бусадтай л адилхан’ гэж Лили хэлэв.

Хүмүүс түүнийг юу гэж ч хэлсэн тэр дуртай зүйлээ хийх болно гэж хэлсэн. Тэр үнэхээр чадвартай нүүр будагчин. Лили хүмүүсийг youtube сувгаар төдийгүй хандлагаараа бусад хүмүүст урам зориг өгдөг.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button