Болсон Явдал

16 настай охин сургуулийн янз бүрийн тэмцээнээс 200 гаруй медаль цуглуулсан нь олон хүнийг гайхшруулжээ

Филиппины 16 настай охин 200 гаруй медальтай болжээ. Тэрээр олсон амжилтаа дурсаж байхын тулд өөрийн фэйсбүүк хуудсандаа хуваалцжээ. Април Филиппин улсын Пангасинан мужийн Лингайен хотоос гаралтай.

Тэрээр медалийнхаа зургуудаа аваад фейсбүүк дээр тависан. Мөн тэр Чикаго руу гэр бүлийнхээ хамт амьдрахаар явсан. ‘Эдгээр дурсамжуудаа үүрд хадгалахыг хүсэж байна’ гэж тэр фэйсбүүк дээрээ бичжээ. Үүнийг нь маш олон хүмүүс харсан байна.

Хүмүүс постыг нь  6000 гаруй удаа хуваалцаж, 13 мянган лайк цуглуулсан байна. ‘Би медалиа авч явах боломжгүй болсон. Тиймээс би зургийг нь дарж фейсбүүк дээр байршуулсан. Үүнийг авахын тулд би маш их тэсвэр тэвчээр, золиoc гаргасан’ гэж Април хэлэв.

Тэрээр математик, физик, биологи гэх зэрэг хичээлийн тэмцээнд 1-10-р  анги хүртлээ оролцсон. Тэрээр хамгийн их шагнал хүртсэн цорын ганц хүн юм. Нэмж дурдахад Април сургуулийнхаа гоо сайхны тэмцээнд НҮБ, Дэлхийн миссээр шагнагджээ.

Април бол сургуулийнхаа шилдэг сурагч. Бүх хүмүүс түүнийг хүндэлдэг нэр хүндтэй сурагч. Тэрээр Чикаго дахь ахлах сургуулиа төгсөөд Филиппин рүү буцаж коллежид биологийн чиглэлээр суралцахаар төлөвлөж байна.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button