Болсон Явдал

Гаргүй хэдий ч энэхүү залуу хөлөөрөө машин бариж, бүх зүйлээ хийж сурч байгаа нь олон хүнд урам зориг өгчээ

Хөгжлийн бэрхшээлтэй байсан ч  хүсэл мөрөөдөлд энэ байдал нь саад болдоггүй гэдгийг тэр харуулж байна. Энэ залуу хөлөөрөө машин барьснаараа үүнийг нотолж байна. Энэтхэгийн иргэн, 45 настай Викрам Агнихотри бүх бэрхшээлийг даван туулж, хөлөөрөө машин жолоодож эхэлсэн байна. Тэрээр долоон настайдаа ээжийнхээ найзын гэрт үдэшлэг хийж байхдаа гapаа а.л.д.ж.э.э. Тэр дэнж дээр тоглож байгаад санамсаргүйгээр өндөp xvчдэлийн утcанд хvpcэн.

Викрам өсч томрохдоо хэзээ ч д.э.э.р.э.л.х.ү.ү.л.ж байгаагүй. Эцэг эх нь үргэлж түүний ард байдаг байсан. Тэд хүүдээ хүссэн бүхнээ хийж чадна гэж хэлдэг байв.

Тэрээр шүдээ угаах, нүүрээ угаах, хувцсаа өмсөх, хөлөөрөө бичих гэх мэт зүйлийг сурсан. Викрам мөн спортоор хичээллэж, маш сайн усанд сэлдэг, гайхалтай хөл бөмбөгчин болжээ. Гэхдээ тэр нэг зүйлийг хийхийг хүсдэг байсан. Энэ нь машин жолоодох явдал байв.

‘Би бусад бүх зүйлийг хийж чаддаг юм чинь  яагаад машин жолоодож болохгүй гэж? гэж бодсон. Миний жолооч цагтаа ирдэггүй байсан учраас би найз нөхдөөсөө хүргэж өгөхийг гуйх хэрэгтэй болдог байв. Энэ нь үнэхээр ичмээр санагдсан. Тиймээс би жолоодож сурахаар шийдсэн’ гэж Викрам хэлэв.

Тиймээс найзууд нь түүнд машин жолоодохыг зааж өгсөн бөгөөд дөрвөн хичээлийн дараа тэр өөртөө жижиг машин худалдаж авсан. Тэр ердийн машин худалдаж авсан. Нэг өвөрмөц зүйл нь хурдасгах дөрөө байв. Викрам бол маш хариуцлагатай жолооч бөгөөд дүрмийн  дагуу жолооддог.

‘Энэ бол сэтгэл хөдөлгөм зүйл юм. Машин жолоодох нь хөгжилтэй бөгөөд би үүнийг хялбархан хийдэг. Жолооны ард байхдаа би хэзээ ч сандардаггүй’ гэж Викрам хэлэв.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button