Болсон Явдал

Энэ хос 68 жилийн турш хамт амьдарч байгаа ч тэдний хайр яг л шинэхэн хосуудынх шиг л байдаг гэнэ. Тэдний энэхүү хайрын нууц нь …

Жинхэнэ хайр зөвхөн роман, кинонд л байдаг гэж та бодож байна уу? Энэ хос 68 жилийн турш хамт байсан бөгөөд тэдний хайр хэзээ ч мөхөөгүй. Зарим хүмүүс заяаны хана байдаг гэдэгт итгэдэг. Ихэнх кино, ном зохиол дээр хосууд учирч дараа нь ямар нэгэн бэрхшээл гарч ирдэг. Эцэст нь тэд асуудлыг хамтдаа туулж амьдралаа хамт эхлүүлдэг.

Жинхэнэ хайр урьдын адил тийм ч түгээмэл байхаа больсон  байж магадгүй юм. Зарим хүмүүс жинхэнэ хайртайгаа учрахыг хүлээдэг. Хайр хүмүүст урам зориг, итгэл найдварыг өгдөг.

Энэ бол Олли, Дональд Кинг нарын жинхэнэ хайрын түүх. Тэд бараг 68 жил хамт амьдарч байгаа ч дөнгөж танилцаж, үерхэж буй хос шиг харагддаг. Хуримынхаа ойгоор тэд зураг авалт дээр хайр сэтгэлээ мөнхжүүлэхээр шийджээ. Тэд Кентукки дахь ферм дээрээ зургаа авахуулжээ.

Гэрэл зурагчин Пейж Франклин Дональдоос эхнэрийнхээ юугаар бахархдаг вэ гэж асуухад тэрээр: ‘Эхнэр минь тэр чигтээ гайхамшиг’ гэж хэлсэн. Хосын уур амьсгал гэрэл зурагчин Франклинд бас нөлөөлсөн. ‘Би ажилдаа үнэхээр дуртай гэж бодож байсан үе бий. Энэ бол тэр өдрийн нэг байсан’ гэж тэр хэлэв.

Жинхэнэ хайр ховор байдаг ч хайр бидний эргэн тойрон дахь ертөнцийг гэрэлтүүлж, урам зориг өгдөг. Энэ нь ганцаардсан хүмүүст найдвар төрүүлж, харилцаа ямар байх ёстойг харуулдаг. Олли, Дональд хоёрын хайр бусдад урам зориг өгдөг.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button