Болсон Явдал

Нэгэн рестораны эзэнгэр оронгүй хүмүүст туслахын тулд үнэгүй хоол хөргөгчинд хийж тавьдаг байна. Буян нь буцаад бороо шиг асгарах болтугай

Бүх хүмүүс өлсгөлөн байх ямар байдгийг мэднэ. Та өлссөн үедээ юу хийдэг вэ? Хөргөгчөөсөө идэх юм авдаг уу эсвэл гадуур хооллодог уу? Гэхдээ хүн болгонд ийм сонголт байдаггүй. Зарим хүмүүс хоол авах мөнгөгүй байдаг.

Энэтхэгт олон хүмүүс идэх хоолгүй байдаг. НҮБ -ын  хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас 2015 онд гаргасан тайланд дурдсанаар дэлхий даяар 794 сая орчим хүн хоолгүй байдаг. Үүний 194 сая хүн нь Энэтхэгт харьяалагддаг байна. Энэ бол сэтгэл түrшээсэн, гунигтай баримт юм.

Керала мужийн Кочи хотын нэгэн ресторан идэх хоолгүй хүмүүст хоол өгч тусалдаг.  Тус ресторан гудамжинд 24/7 цагийн турш ажилладаг хөргөгч суурилуулсан.  Хөргөгчинд идэх хоолгүй хүмүүст зориулж 50 орчим багц хоол хүнс хийдэг. ‘Хүн бүр үлдэгдэл хоолоо энэ хөргөгчинд үлдээж, өлсөж буй хүмүүсийг цатгаж чадна. Бид үүнийг Нанма Марам (Ариун журмын мод) гэж нэрлэсэн’ гэж рестораны эзэн Мину Паулин хэлэв.

Энэхүү сайн дурын үйлсэд ямар ч гадны санхүүжилт байдаггүй. Хөргөгчийг өдөр бүр 24 цагийн турш ажиллуулах гээд бүх зардлыг ресторан хариуцдаг. Энэ бол хөрөнгө оруулалт татах сонирхолтой санаачилга биш юм. Ресторан үүнийг бусдад туслах үүднээс хийдэг.

‘Бид хүмүүсээс илүү хоол авч хөргөгчинд хийхийг уриалдаг. Бид үүгээр байгалийн үнэт баялгийг хамгаалах, мөн олон хүний ​​өлсгөлөнг дарах зорилготой зохиосон’ гэж тэр нэмж хэлэв. Энэхүү ресторан нь хямд үнэтэй үндэстний амттай хоол, сайхан сэтгэлээрээ алдартай.

Янз бүрийн давхаргын хүмүүс хөргөгчийг хоол хүнс, усаар хангаж өгдөг. Үүгээр дамжуулж олон хүмүүс хоолтой байна. Тереза эх ‘Хэрэв та зуун хүнийг тэжээх чадахгүй бол ганцхан хүнийг хооллоорой’ гэж хэлсэн.  Тиймээс бид үүнийг хийхээр болсон гэж рестораны эзэн хэлэв.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button