Болсон Явдал

Жаахан байхдаа асрамжийн газарт opxиrдсон эмэгтэй ядууpлаас гарч амжилттай захирал болжээ

Өнчин хүүхэд болно гэдэг нь ямар ч хүүхдийн хувьд хар дарсан зүүд юм. Зүгээр л энэ бодол хүүхдүүдийг чичрүүлж магадгүй юм. Жиотигийн аав түүнийг жаахан байхад нь асрамжийн газарт өгчээ. Гэхдээ энэ бол гунигтай түүх биш, бэрхшээлийг ялалт болгон хувиргасан түүх юм. ‘Би ядуу байхаас залхсан. Би ядуу төрж, өөр ядуу хүнтэй гэрлэсэн’ гэж тэр хэлэв.

Жиоти бол Телангана мужийн Варангал хотод ядуу тариачны дөрвөн хүүхдийн нэг байв. Аав нь эхнэргүй бас ядуу байсан тул тэр хоёр охиноо асрамжийн газарт өгчээ. Сонголтгүй үлдсэн Жиоти асрамжийн газрын амьдралд дасан зохицсон юм. Тэрээр амьдралынхаа таван жилийг тэнд өнгөрөөсөн. Удалгүй тэрээр дөнгөж 16 настай байхдаа өөрөөсөө арван насаар ах фермертэй гэрлэхээр болжээ. Жиоти хайртай хүнтэйгээ гэрлэнэ гэж бодсон ч  энэ бодол нь талаар өнгөрсөн юм.

Тэрээр 17 настай байхдаа ээж болж, анхны охиноо төрүүлжээ. 18 настайдаа тэрээр дахин нэг охин төрүүлжээ. Тэрээр хүүхдүүдээ тэжээхийн тулд өдрийн халуунд тариан талбай дээр ажилладаг байв. Жиоти 1985-1990 он хүртэл 5 жилийн турш өдөрт ердөө 5 долларын орлого олдог байсан.

Тэр охидоо Тэлугу дунд сургуульд сургасан. Жиоти хүүхдүүдээ тэжээх хангалттай хоолтой болохыг мөрөөддөг байв. Охидоо илүү сайхан амьдруулахыг хүсдэг байсан. ‘Эм, тоглоом худалдаж авах хангалттай мөнгөтэй байгаагүй’ гэж тэр хэлэв. Тэрээр фермийн ажилчдад анхан шатны мэдлэг олгохын тулд оройн сургуульд ажилд орсон бөгөөд энэ ажил нь сард 120 долларын цалинтай байжээ. Аажмаар амжилтанд хүрч эхлэхэд Жиоти илүү том зүйлийг мөрөөдөж эхлэв. Тэрээр Амбедкарын нээлттэй их сургуулийн мэргэжлийн сургалтанд хамрагдсан. Нэг өдөр тэр АНУ -д амьдардаг үеэлтэйгээ уулзсан юм. Америк руу явах юм бол амьдрал өөрчлөгдөх болно гэж тэр бодов.

Хэдийгээр тэр АНУ руу нүүсэн ч амьдрал эхэндээ сайн байсангүй. Англи хэлгүй байсан болохоор хэцүү байсан гэж тэр хэлэв. Жиоти Key Software Solutions -н гүйцэтгэх захирал болохоосоо өмнө худалдагч, Өмнөд Каролина дахь мотелийн өрөөний үйлчлэгч, хүүхэд асрагч, Аризона дахь шатахуун түгээх станцын үйлчлэгч, дараа нь Виржиниа дахь програм хангамжийн ажилтан байжээ. Түүний охид програм хангамжийн инженер мэргэжилтэй бөгөөд АНУ -д суурьшжээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button