Нэгэн таксины жолооч ядуу хүүхдүүдэд хичээл зааж, орох орон байраар хангахын тулд хичээнгүйлэн ажилладаг байна
Гази Жалалуддин долоон настай байхад аав нь ном худалдаж авах мөнгөгүй байсан тул сургуулиасаа гарах шаардлагатай болжээ. Түүний аав нь хангалттай ургац өгдөггүй жижигхэн тариалангийн талбайтай байжээ. Гэр бүл нь олон хоног идэх хоолгүй байдаг байсан. Газигийн аав өвдсөн тул тэд өөр ажил олох гэж Колката руу нүүсэн боловч харамсалтай нь түүний эрүүл мэндийн байдлаас болж аавыг нь ажилд аваагүй юм.
Үүний улмаас Гази Колката хотын гудамжинд гуйлга гуйхаас өөр аргагүй болжээ. 12 настайгаасаа тэрээр ажиллаж эхэлсэн бөгөөд 18 настайдаа таксины жолооч болжээ. Такси жолоодох нь түүнд сайн орлого олох боломжтой гэдгийг удалгүй тэр ойлгов.
Тэрээр бусдад туслахаар шийдэж залуучуудад үнэгүй жолоо зааж өгдөг сургалт байгуулжээ. Тэрээр Сундербаны залуучуудад жолооны үнэ төлбөргүй хичээл заадаг. Ингэснээр тэд ч мөн адил орлого олж чадна. Тэрээр сурагчдаасаа бие даах чадвартай болохын тулд бусдад жолоо барихыг заахыг хүсдэг. Энэ нь үүгээр зогссонгүй; боломжтой бол тэрээр тосгоныхоо ядууст хуучин ном, хувцас, эм гэх мэт зүйлийг хандивлахыг зорчигчдоос хүсдэг.
Гази тосгоныхоо хүүхдүүдэд хичээл заахын тулд сургууль байгуулахыг мөрөөддөг байв. Тэрээр эцэст нь хоёр өрөө байшингийнхаа нэг өрөөнд жижиг сургууль нээжээ. Гази тосгоны хүүхдүүдэд үнэ төлбөргүй хичээл зааж өгөхийг хүсчээ. 1998 онд түүний хичээл зүтгэл үр дүнгээ өгч, эцэст нь 22 сурагч, хоёр багштай анхны сургуулиа эхлүүлсэн. Тэрээр үүнээс хойш жил бүр байрагдаа нэг өрөө барьсаар ирсэн. 2012 он гэхэд 12 ангитай, хоёр угаалгын өрөөтэй, хоолны өрөөтэй болжээ.
2009 онд тэрээр сайн туслалцаа авснаар хоёр дахь сургуулиа байгуулсан. Энэ нь түүний анхны сургуулиас 2 км-ийн зайд байрладаг бөгөөд 21 багш мөн 425 сурагчтай. Түүний сайн үйлс үүгээр зогссонгүй. Тэрээр өнчин хүүхдүүдийг гудамжинд гуйлга гуйж байхыг хараад тэдэнд хоргодох байр өгч, асрамжийн газар байгуулах мөнгө цуглуулж эхлэсэн. Гази 2016 онд асрамжийн газартай болсон. Олон хүн түүнээс урам зориг авдаг.