Болсон Явдал

Хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдийг үнэгүй зорчуулдаг сайхан сэтгэлтэй таксины жолооч залуу

Наду мужийн Коимбатор хотод байдаг 25 настай энэ жолооч уран зохиолын чиглэлээр дээд сургууль төгссөн. Тэр үнэхээр эелдэг, энэрэнгүй сэтгэлтэй хүн. Тэр сургалтын төлбөрөө олохын тулд энэ ажлыг хийдэг. Мөн залуу амьдралаа арай ядан хангадаг ч сургуулийн хүүхдүүд болон жирэмсэн эмэгтэйчүүдэд үнэ төлбөргүй зорчихыг үргэлж санал болгодог.

Каруппусами хотынхоо алдартай эр болжээ. Тэрээр рикшаг өдөржингөө жолоодож, шөнийн цагаар хичээлээ хийдэг. Хэдийгээр түүний гэр бүлийн санхүүгийн байдал тийм ч сайн биш ч гэсэн тэр бусдад тусладаг.

Бүх бэрхшээлийг үл харгалзан тэрээр засгийн газрын тэтгэлгийн тусламжтайгаар уран зохиолын чиглэлээр сурдаг. Эрдэмтэн болохыг хүсдэг Каруппусами найз нөхдийнхөө тусламжтайгаар хуучин машин худалдаж авсан.  Каруппусами MPhil програм, номын мөнгийг босгохын тулд машин жолооддог болжээ.

Тэр бол үнэхээр өгөөмөр сэтгэлтэй хүн. Олон хүмүүс Каруппусамид маш их талархдаг. Хэдийгээр тэрээр төгсөх курсийн оюутан ч гэлээ бүх бэрхшээлийг даван туулдаг.

Түүний мэдээлэл интернэт дээр тавигдахад маш олон хүмүүсийн анхаарлыг татсан. Олон хүмүүс залууд талархсан сэтгэгдэл үлдээсэн. Каруппусами бусдад үлгэр жишээ болж зарим жолоочид санхүүгийн бэрхшээлтэй хүмүүст үнэгүй үйлчилдэг болжээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button