Болсон Явдал

Нэгэн жижигхэн тосгон, охин хүүхэд төрөх болгонд 111 мод тарьдаг байна. Шалтгаан нь…

Ражастан мужийн Ражсаманд дүүргийн Пиплантри хэмээх бяцхан тосгон нь охин хүүхэд төрөх үед 111 мод тарьж охин мэндэлсний баярыг тэмдэглэдэг.  Тийм ээ, энэ тосгонд бяцхан охин төрөх бүрт төрсөн өдрийг нь хүндэтгэн 111 мод тарьдаг. Энэ зүгээр л гайхалтай биш гэж үү? Энэхүү гайхалтай санаа бол Пиплантри тосгоны удирдагч асан Шям Сундар Паливалын санаа юм.

Паливал хайрт охин Кирангаа дөнгөж нялх байхад нь алджээ. 2006 онд тэрээр түүний дурсгалыг хүндэтгэн энэхүү санаачлагыг эхлүүлсэн. Тэр цагаас хойш тосгоны хүмүүс охин төрөх болгонд энэ уламжлалыг хийдэг болсон.

Охин хүүхэд төрөх тоолонд эцэг эх болон гэр бүлийн бусад гишүүд  нь 111 мод тарьдаг. Моддыг өндөр настай эмэгтэйчүүд арчилж торддог. Паливалын хэлснээр энэ тосгонд жил бүр 60 орчим охин төрдөг. Охиддоо аюулгүй, хайраар дүүрэн орон зай өгөхийг эцэг эхчүүдэд уриалахын тулд Паливал үүнийг зохиожээ. Мөн бяцхан хүүхдэд 31,000  рупиг 20 жилийн хугацаатай тогтмол хадгаламжинд өгдөг.

Охид өсч том болоход энэ мөнгө маш сайн өссөн байдаг. Ингэснээр сургалтын төлбөр гэж санаа зовох шаардлагагүй болдог.  Паливалын схемийн хамгийн гайхалтай хэсэг бол охид бүрийн эцэг эхчүүд тангараг өргөдөг байх явдал юм.

‘Эцэг эхчүүд охидоо хууль ёсны наснаас нь өмнө гэрлүүлэхгүй, сургуульд тогтмол явуулах болно’ гэсэн тангараг өргөдөг.  Ражастан дахь жижиг тосгон өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд 3 сая мод тарьсан байна.

Тэд моддыг охидын нэрээр нэрлэдэг. Энэхүү тосгон нь бусад хүмүүст үлгэр жишээ болдог. Учир нь насанд xvpээrvй охидыг xvнтэй cyyлгадаг учир энэ нь охидод сэтгэл санааны д.a.p.a.м.т болдог.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button