Болсон Явдал

Хорт хавдраар гурван ч удаа өBчилсөн залуу анхны хайртайгаа гэрлэжээ – Жинхэнэ хайр гэдэг л энэ байхдаа

Энэ бол тэдний амьдралын хамгийн аз жаргалтай мөч байсан. Энэ нь 10 настай охин, хүү хоёр анх удаа танилцсанаар эхэлсэн юм. Аймшигтай өвчинтэй тэмцсэний дараа тэд хоёулаа хамтдаа амжилтанд хүрч, 23 настай хос эцэст нь гэрлэжээ.

Жое, Кайли нар анх 10 настай байхдаа лагерь дээр танилцсан юм. Тухайн үед Жое лимфобластик лейкеми (ALL) өвчинтэй байсан бол Кайлигийн эгч Тэйлор цусны хорт хавдрын нэг хэлбэр болох гемангиоперицитома өвчтэй байжээ. Жое түүнд анхны харцаар дурласан.

‘Би түүнийг ямар хөөрхөн юм бэ гэж бодож байсан. Би түүнд дурласан. Түүнийг харах тоолондоо догдолдог байсан’ гэж Жое.

Сент -Луис хотын охин, хүү хоёр бие биенээсээ хол амьдардаг байсан ч тэд холбоотой байсан. Кайлигийн эгч 2008 онд 16 насандаа т.а.а.л.а.л т.ө.г.с.с.ө.н.и.й дараа тэдний холбоо улам л бэхжсэн юм. Гэвч 2011 он буюу Жое 18-тай байхад нь түүний хорт хавдар нь дахисан. ‘Бид анхны болзоо дээрээ маш удаан ярилцаж байсан. Анхны болзооныхоо дараа би түүнд үнэхээр хайртай гэдгээ мэдсэн’ гэж Жое хэлэв.

Эхний болзооны дараа нэг жил орчим тэд ихэнх цагаа эмнэлэгт хамт өнгөрөөсөн. Эцэст нь хорт хавдар нь эдгэрсэн. Хэдэн жилийн дараа хосууд сүй тавьжээ. Гэсэн хэдий ч тэд хуримын бэлтгэл хийх үед Жоегийн өвчин дахин давтагджээ.

Энэ удаад хорт хавдар илүү ноцтой болсон тул Жое чөмөг шилжүүлэн суулгах шаардлагатай болсон. Хуримыг цуцлах шаардлагатай байв. Гэсэн хэдий ч Жое үүнийг даван туулсан юм. Жилийн дараа тэд хуримаа Флорида дээр хийсэн.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button