Болсон Явдал

Энэхүү хөгшин хэдий 102 настай ч одоо болтол эмч мэргэжлээрээ ажиллаж олон хүнд тус хүргэдэг байна

Эмч нар асар их хариуцлага хүлээдэг. Бусдын төлөө санаа тавьж, амь аврах нь тэдний үүрэг. Ихэнх хүмүүс олон жилийн туршлагатай хүнийг сайн эмч гэж боддог. Тэгвэл таны өвөө шиг санагдах эмчийг хэн хүсэхгүй байх вэ?

3-р сарын 15 -нд Балвант Гатпанде 102 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж, Пуна хотын хамгийн өндөр настай эмч нарын нэг болжээ. Доктор Гатпанде мэргэжилдээ чин сэтгэлээсээ дуртай. Тэрээр ямар ч амралтгүйгээр өдөр бүр 10 цаг ажилладаг.  Тэрээр уламжлалт анагаах ухааны талаар суралцдаг. Пуна хотын хамгийн өндөр настай эмч хэзээ тэтгэвэрт гарахаар төлөвлөж байна вэ? гэж хүмүүс их сонирхдог. Тэрээр мэргэжлээрээ тууштай ажилладаг.

‘Би хэзээ ч тэтгэвэрт гарахгүй. Ү.х.э.х хүртлээ анагаах ухааны чиглэлээр үргэлжлүүлэн сурахыг хүсэж байна’ гэж тэр хэлэв. Доктор Гатпандегийн хамгийн сайн тал бол тэр өвчтөнүүдээсээ 30 рупийн зөвлөгөө өгөх хураамжийг авсаар байгаа явдал юм. Тэр ихэнхийг нь хандивладаг.

‘Эмч байх нь хүмүүст хамгийн дээд зэргийн үйлчилгээ үзүүлэх хамгийн эрхэм мэргэжлийн нэг юм. Энэ нь сэтгэл ханамж, санхүүгийн аюулгүй байдлыг өгдөг. Би энэ мэргэжлээр дамжуулан нэр хүндтэй, мөнгөтэй, хүмүүсийн тааллыг хүртсэн’ гэж Гатпанде хэлэв.

‘Тэр  өвчтөнүүддээ маш сайхан ханддаг мөн чадварлаг эмч’ гэж  Гатпандегийн үйлчлүүлэгч Ражпатхак хэлсэн. ‘Би түүнд эмчийн хувьд 101 % итгэдэг. Тэр өнөөгийн эмчээс ялгаатай нь өвчтөнүүдийг гараараа шалгадаг. Түүнээс гадна тэр бараг ямар ч төлбөр авдаггүй’ гэж тэр хэлэв.

Доктор Гатпандегийн урт наслалтын нууц нь юу вэ? Энэ нь үнэхээр энгийн. Тэрээр бусдад сайхан сэтгэлээр санаа тавьдаг мөн өөртөө сайн анхаарал тавьдагт оршдог. Тэр тогтмол хоолны дэглэм барьдаг.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button