Болсон Явдал

Сургуулиасаа гарсан хүүхдүүдэд үнэгүй хичээл зааж буцаад сургуульдаа ороход нь тусалдаг 11 настай ухаантай хүү

11 настай Ананд Мишра нь бусад хүүхдүүдтэй адил биш. Тэр эцэг эхтэйгээ хамтдаа олон тосгоноор аялсан юм.  Махараштра дахь тосгоны аялал түүний амьдралыг өөрчилсөн юм.

‘Бид аяллаараа Махараштра хотод очсон. Хүү нэгэн ноорхой хувцастай хүүхдийг харсан. Түүний хувцас урагдсан байсан болохоор бид түүнд шинэ хувцас авах мөнгө өгөх гэсэн боловч тэр татгалзсан. Бид олон удаа гуйсны эцэст хүү биднээс ном авч өгөхийг хүссэн’ гэж Ананд хэлэв.

Дараа нь Ананд тосгон руу өөр зорилгоор явсан юм. Тэр ядуу хүүхдүүдэд боловсролын материал өгч хичээл заадаг болов. Эхэндээ Ананд сургуульд заадаг зүйлийг хүүхдүүдэд заадаг байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам хүүхдүүдийн тоо нэмэгдсээр байв. Энэ хооронд Анандын заах арга барил ч хөгжиж байсан.

Ихэнх хүүхдүүд сургууль уйтгартай болохоор гарсан гэж хэлдэг. Тиймээс Ананд заах арга барилаа өөрчилж сурахыг хөгжилтэй болгож өөрчилжээ. Түүний хичээлийг ‘Бал Чупал’ гэж нэрлэдэг бөгөөд одоо тэрээр 125 гаруй тосгонд очиж, багшилж байна.

Тэр хүүхдүүдэд хичээл заагаад зогсохгүй сургуульд элсэхэд нь тусалсан. Одоо 700 гаруй хүүхэд сургуульд сурч байна. Ананд математик, компьютер, англи хэл заадаг. Мөн тэрээр ёс суртахууныг маш чухал гэж үздэг.  ‘Хүүхдүүд  манай улсын хариуцлагатай иргэн болж өсөхийн хэрээр нийгэм, үндэсний хариуцлагаа ухамсарлахад тусалдаг гэж би бодож байна’ гэж тэр хэлэв.

 

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button