Болсон Явдал

Тэрээр 8 настайдаа гэрлэсэн боловч мөрөөдөлдөө хүрч эмч болж чаджээ

12 настай 7-р ангийн сурагч Рупа Ядав  нөхөр Шанкартай гэрлэхдээ дөнгөж 8 настай байжээ. 21 настайдаа тэрээр NEET шалгалтандаа 603 оноо авч эмч болохоор шийдэв. Рупа Ражастан мужийн нэгэн тосгоны тариачин гэр бүлд өссөн.

Тэр 5 хүүхдийн хамгийн отгон нь юм. Гэвч түүний хүүхэд нас мөн гэр бүлийнхэнтэйгээ хамт байх хугацаа богинохон байв. Тэр 8 настайдаа гэрлэж хадмындаа амьдарчээ. Нөхөр нь тэр үед дөнгөж 12 настай байсан. Түүний нөхөр Рупаг үргэлжлүүлэн сурахад нь дэмждэг байв. Хэдийгээр  хөршүүд нь дургүйцэж байсан ч хадмууд нь дэмжиж байсан.

Рупа хичээлдээ маш сайн ангийнхаа онц сурлагтан байсан. Тэрээр элсэлтийн шалгалтандаа сайн оноо авсан. Одоо Рупа мөрөөдлөө бодит болгохын тулд хичээж байна.

Түүний авга ах Бимарам Ядав эмнэлгийн тусламж авалгүй зvpxний шиrдээcээр н.а.с б.а.р.а.х.а.д Рупа 20 настай байсан. Тиймээс Рупа эмч болохоор шийджээ. Тэрээр тосгондоо ийм эмrэнэлт явдал дахин давтагдахаас урьдчилан сэргийлэхийг хүсэж байгаа бөгөөд тэрээр хүмүүст туслахыг хүсдэг.

NEET шалгалт нь хялбар биш юм. Ийм шалгалт нь маш их  бэлтгэл, сахилга баттай байхыг шаарддаг. Нөхрийнх нь гэр бүл санхүүгийн хямралд орсон бөгөөд түүний сургалтын төлбөрийг төлж чадахгүй болов. Нэгэн хувийн институт төлбөрийнх нь 75 хувийг өгсөн боловч үлдсэн хэсгийг нь нөхөхөд хэцүү байсан. Гэсэн ч энэ нь шаргуу ажиллахад нь саад болоогүй юм.

‘Миний хадмууд фермерчин хүмүүс. Газар тариалангийн орлого бага байдаг. Тиймээс нөхөр маань миний төлбөрийг төлөхийн тулд ачааны машины жолооч болсон’ гэж Рупа хэлэв. Тэрээр одоогоор Жайпур дахь SMS коллежид сурч байгаа. Рупа сургуулиа амжилттай төгсөж мөрөөдлөө биелүүлсэн. Тэрээр шилдэг эмч гэсэн шагналыг хүртсэн.

 

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button