Болсон Явдал

Нэгэн зоригтой гал сөнөөгч хүүхдийг шатаж буй байшингаас аварч, 17 жилийн дараа төгсөлтийн баярт нь оролцжээ

Энэхүү тэтгэвэрт гарсан гал сөнөөгч тоолж баршгүй олон түймэр унтрааж, олон хүний амийг аварсан. Хамгийн дурсамжтай нь 19 жилийн өмнө аварсан нэгэн нялх хүүхэд байв. 1998 онд Вашингтон дахь гал түймэртэй тэмцэх хэлтсийн ахмад Майк Хьюз нярай хүүхдийг аврахын тулд шатаж буй байшин руу оржээ.

‘Байшингийн бүх хэсэг маш их шатаж байсан. Унтлагын өрөөний хаалга онгойсон байв. Тэнд нэгэн өлгийтэй хүүхэд байсан. Би хүүхдийг үүдний хаалган дээр байсан гал сөнөөгчид өгсөн’ гэж Хьюз 1998 оны гал түймрийн дараа хэлэв. Энэхүү 1998 оны галаас аврах ажил орон нутгийн сонинд гарч нялх хүүхдийг тэвэрсэн Хьюзын зургийг харуулжээ.

Хэрэв Хьюз 20 секунд хоцорсон бол охин амьд үлдэхгүй байх байсан. Тэр өдөр Хьюзд одоо ч тод хэвээр байна. Тэр үүнийг мартаагүй бөгөөд аварсан хүүхдийг үргэлж боддог байв. Түүний сониуч зан нь фэйсбүүкээс Давниел Дэвидсоныг хайхад хүргэсэн юм. Тэр охины фэйсбүүкийг олоод түүнд ‘Би чамайг нялх байхад галаас аварч байсан’ гэсэн мессеж үлдээжээ.

Дэвидсон ийм зүйл болно гэж төсөөлөөгүй байсан. Дэвидсон 7-р ангид байхдаа өөрийг нь аварсан хүнтэй танилцжээ. ‘Би ийм зүйл болсон гэж мэдээгүй байсан. Тэгээд ээжээсээ асуухад тэр бүх зүйлийг хэлж өгсөн’ гэж Дэвидсон хэлэв.

Долоон жилийн дараа буюу 2015 оны 6 -р сард Дэвидсон амийг нь аварсан зоригтой ахмадыг ахлах сургуулийнхаа төгсөлтийн ёслолд оролцохыг урив. Хьюз түүнийг төгсөж байхыг хараад нүдэнд нь нулимс цийлэгнэв. Дэвидсон төгсөлтийн ёслолын үеэр Хьюзыг тэврэв. Тэрээр түүний эр зоригт маш их талархаж байна.

‘Би түүнд маш их өртэй санагдаж байна. Миний амийг аварсан хүнтэй уулзах нь үнэхээр гайхалтай юм. Би түүнд маш их талархаж байна’ гэж Дэвидсон хэлэв.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button