Болсон Явдал

Тэнгисийн цэрэг залуу 2 сарын турш комд байсан ч сэрээд хамгийн түрүүнд хийсэн зүйл нь олон хүний сэтгэлийг хөдөлгөжээ

Тэнгисийн цэрэг автомашины осолд орж 2 сарын турш комд байсан. Тэрээр биеийн тамирын дасгалжуулагч болон эхнэрийнхээ тусламжтайгаар дахин босож чадсан. Ухаан орсноос хойш анх удаа эхнэрээ үнсэх гэж тонгойж буй бичлэгээ хийжээ.

Түүний 32 настай Лаура Браунинг Грант эхнэр нь сургуулийн багш. Тэрээр инстаграм дээр 36 настай нөхөр Жон нь 2 сарын дараа комоос сэрээд өөрийг нь үнсэж буй бичлэг нийтэлжээ. Тэр бичлэгийг 3 сая гаруй хүмүүс үзсэн. Үүнийг үзсэн хүмүүс уйлжээ.

‘Осол болсноос хойш бид бие биенээ тэврээд зогсож чадахгүй байсан. Энэ үнэхээр гайхалтай байсан. Бичлэгээр дамжуулан би олон хүмүүст урам зориг өгснөө мэдсэн’ гэж Жон хэлэв.

Тэд гэрлэсний таван жилийн ой болохоос нэг сарын өмнө яаралтай тусламжийн тасгийн сувилагч Грант руу залгасан. Түүний нөхөр осолд орсныг мэдэгджээ. Тэнгисийн цэргийн флотын Жон байлдааны эмчээр ажиллаж байгаад тархиндаа гэмтэл авч, тархинаас нь цус алдаж, хоёр сарын турш ухаан алдсан байна. Эмч нар Грантт амьд үлдэх магадлал тун бага гэж хэлсэн.

Грант Хон Каролина дахь гэрээсээ явж Жонтой хамт эмнэлэг дээр байсан. Түүнийг нөхөн сэргээх тасагт шилжүүлсэн бөгөөд Грант өдрийн 10 цагийг түүнтэй хамт байж өнгөрөөдөг байсан. Грант нөхрийнхөө эмнэлэгтэй ойрхон газар луу үүсэн.

‘Жон ухаан орсныхоо дараа ярьж чадахгүй байв. Түүнд хувцас өмсөх, шүдээ угаах зэрэг бүх зүйлийг дахин зааж өгөх шаардлагтай болсон. Би түүнд юм хэлсэн ч Жон ярьж чадахгүй байсан болохоор надад хэцүү байсан. Гэсэн ч бид үүнийг хамтдаа даван туулсан. Нөхөр маань үүнийгдаван туулсанд би маш их баяртай байна’ гэж эхнэр нь хэлэв.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button