Болсон Явдал

Сүйт бүсгүй 4 настай дагавар хүүдээ нулимс цийлэгнүүлсэн чин сэтгэлийн үгээ хэлжээ

Хос 2017 оны 7 -р сард Нью -Йорк хотод хуримаа хийжээ. Сүйт бүсгүй дагавар хүүдээ нулимс цийлэгнүүлсэн чин сэтгэлийн үг хэлжээ. АНУ -ын хоёр цэргийн албан хаагч хуримын ёслолоо 7 -р сарын 22 -нд хийсэн.

Сүйт бүсгүй агаарын цэргийн хүчний ахлах нисгэгч Эмили Лихантай 2015 онд танилцжээ. Тэр үед хүү 2 настай байсан. ‘Би чамайг бүх хүчээ дайчлан сайн хүн болохыг хүсэж байна. Бид хоёрын хооронд үл ойлголцох зүйл гарах болно  гэдгийг би мэднэ. Гэхдээ чи том болоод намайг яагаад тэгж хэлдэг байсныг мөн би чамд маш их хайртайг мөн чамд бүхий л сайн сайхан зүйлийг хүсдэг гэдгийг мэдэх болно’ гэж сүйт бүсгүй хүүд тангараг өргөжээ.

4 настай хүү үүнийг сонсоод хойд ээжийгээ тэврэн уйлав. ‘Чи бол маш онцгой. Чи үнэхээр ухаалаг, царайлаг, бусдад эелдэг ханддаг. Чи намайг өнөөдрийн би болоход тусалсан’ гэж Лихан үргэлжлүүлэв. ‘Тэр үед би уйлсан бол хэлэх гэсэн бүх зүйлээ хэлж чадахгүй байх байсан. Тиймээс би инээмсэглэсэн. Би түүнд ямар их хайртайг минь тэр мэдэж байгаа гэдэгт би итгэлтэй байна’ гэж тэр нэмж хэлэв.

‘Эхнэр маань тангараг уншиж эхлэхэд хүүгийн минь сэтгэл их хөдөлсөн. Тэр өдөр тэр чигтээ үнэхээр сэтгэл хөдөлгөм байсан. Би хүүдээ ‘Чи гайхалтай байсан’ гэж хэлсэн’ гэж хүүгийн аав хэлэв. Сэтгэл хөдөлгөм бичлэгийг фэйсбүүк дээр байршуулсан бөгөөд маш олон хүмүүс үүнийг үзсэн.

Олон хүмүүс эерэг сэтгэгдэл үлдээсэн. ‘Мундаг ээж. Тэр үнэхээр сайн ээж юм аа’ гэж нэг хүн бичжээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button