Болсон Явдал

Өрөөний 3 хамтрагч хуучин буйдан 20 доллараар худалдаж аваад дотроос 41 мянган доллар олжээ

Өндөр настай эмэгтэй 41 мянган долларын хадгаламжаа 30 жил унтсан буйдандаа нуужээ. Гэхдээ тэр мэс засал хийлгээд гэртээ ирэхэд хуучин буйдан алга болохыг олж мэдэв. Тэрээр маш их сандарсан.

Түүнийг эзгүй байх хугацаанд охин нь хуучин буйдангаа хандивлаж, оронд нь ээжийгээ илүү тав тухтай унтаг гээд том хэмжээний ор тавьжээ. Буйданг гурван залуу Нью Пальц дахь Salvation Army дэлгүүрээс 20 доллараар худалдаж авсан байна. Үүнийг мэдээд ээж нь гуниглав.

Өрөөний хамтрагч Риз Верховен, Калли Гуасти, Лара Руссо нарын худалдан авсан хуучин буйдан дотор нь  бэлэн мөнгө байсан. Тэд үүнийг хараад маш их баярлав. Верховен CBS-ийн  Дон Чемпион сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ‘Бид үүнд үнэхээр их цочирдсон’ гэв. ‘Биднийг унтлагын өрөөнд байхад хөршүүд маань сугалаанд мөнгө хожсон гэж бодож байсан, яагаад гэвэл бид зүгээр л чангаар орилж байсан’ гэж Гуасти хэлэв.

Тэд буйдан дотроос хуванцар дугтуй гаргаж ирээд бэлэн мөнгийг сэтгэл догдлон тоолов. Хорин минутын дараа тэд овоолсон мөнгөтэй болов. Нийтдээ 41 мянган доллартай болжээ. Эхэндээ тэд мөнгөө хэрхэн зарцуулах талаар мөрөөдөж байв.

‘Би ээждээ шинэ машин худалдаж авч өгөхийг хүссэн. Түүний машин нь их хуучирсан учир шинэ машинаар авч өгөн бусдад гайхуулахыг хүссэн’ гэж Верховен хэлэв. Тэд мөн энэ мөнгийг оюутны зээлээ төлж, дэлхийн өнцөг булан бүрт аялах талаар ашиглах талаар ярилцсан.

Гэвч тэд дугтуйн дээр эмэгтэй хүний нэр байхыг харжээ. Тэд маргааш нь дэвтрээсээ түүний дугаарыг олж, Верховен тэр эмэгтэй рүү утасдав. Гурван сайн залуу мөнгийг хатагтайд буцааж өгчээ. Тэр эмэгтэй тэдэнд маш их талархсан.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button