Болсон Явдал

Нэгэн залуу Австрали дахь сайн цалинтай ажлаасаа гараад цай зарахаар шийджээ. Шалтгаан нь маш сэтгэл хөдөлгөм юм.

Мадхур Малхотра Австралид өндөр цалинтай ажилтай байсан. Мадхур удаан хугацааны турш уулзаагүй  найзтайгаа уулзав. Цай ууж ярилцаж байх үед нь  тэр хоёрын амьдралыг өөрчилсөн санаа төрсөн юм.

Малхотрагийн  эцэг эх нь Энэтхэгт  байв. Ээж нь хүндээр өвдөхөд тэрээр Бхопал дахь гэртээ буцаж ирэв.  ‘Миний ээж зүрхний  хагалгаанд орох ёстой байсан  учраас  би Энэтхэгт рүү буцахаар шийдсэн юм. Ээж 72 настай, аав 78 настай. Эгч нар маань одоо гэрлэсэн, эцэг эх маань ганцаараа амьдардаг байсан’ гэж тэр The Better India сэтгүүлд ярьжээ.

Тэрээр эцгийнхээ  барилгын компанид ажилд орсон боловч энэ ажил нь түүнд сонирхолгүй байв. Тэр найз Шелли Жоржтой орон нутгийн цайны газарт уулзсан. Энэ уулзалтын дараа  хүмүүст аяга цай ууж болох тохилог  газар хэрэгтэй байгааг ойлгов.

Тэд  хоёулаа  ‘Chai 34’  нэртэй жижигхэн кафе байгуулжээ. Тэдний  санаа нь хүмүүс найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ ирж, тохилог орчинд хамтдаа цай ууж, хоорондоо  ярилцах  сайхан уур амьсгалыг бүрдүүлэх явдал байв. Тэд Ирани Чай зарж эхэлсэн боловч хүмүүс нэг их ирсэнгүй.

Заримдаа ажилчид байхгүйн улмаас Мадхур, Шелли нар өөрсдөө цай чанах шаардлагатай болдог  байв. Бизнес нь сайн явахгүй байв.  Тиймээс тэд цайгаа кулхад (шороон аяга)-д хийж өгч үйлчлэхээр шийджээ. Энэ нь  байгаль орчинд ээлтэй сонголт байсан бөгөөд бас сайхан үнэрийг нэмж өгчээ.

Тэрнээс хойш маш олон хүмүүс үйлчлүүлдэг болсон.  Түүний байгуулсан газар цай уух хамгийн сайхан газар  болжээ. Тэд  22 төрлийн цайгаар үйлчилдэг. Тэд бас түргэн хоолны цэстэй.  Өвлийн улиралд тэд өдөрт 100-200 үйлчлүүлэгчдийг хүлээн авдаг. Тэдний  бизнес үсрэнгүй хөгжсөн.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button