Болсон Явдал

Нэгэн аав хөгжлийн бэрхшээлтэй охинтой нь бусад хүүхдүүд тоглохгүй байхыг харсныхаа дараа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан дэлхийн хамгийн анхны цэцэрлэгт хүрээлэнг байгуулжээ

Хөгжлийн бэрхшээлтэй охинтой нь тоглохоос татгалзаж буй хүүхдүүдийг хараад Техас мужийн аав хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулагдсан хүүхдийн парк хэрэгтэй гэдгийг ухаарав. Тэрээр  тийм хүүхдүүд тоглох боломжтой газар хэрэгтэй гэж боджээ. Үүний улмаас тэрээр гайхалтай схем боловсруулж, бизнесээ орхин охин шиг нь  хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулан цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийджээ.

Гордон Хартман 2005 он хүртэл үл хөдлөх хөрөнгийн зуучлагч байсан. Тэрээр бизнесээ орхихоор шийдэж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тусалдаг ашгийн бус байгууллага болох Гордон Хартманы гэр бүлийн санг байгуулжээ. Хоёр жилийн дараа тэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан дэлхийн хамгийн анхны хүүхдийн парк байгуулсан тухай ВВС мэдээлэв.

Үүнийг байгуулах гол шалтгаан нь бол түүний охин 23 настай, аутизмтай, таван настай хүүхдийн сэтгэцийн хөгжилтэй Морган байв. Морганыг 12 настай байхад Хартман болон түүний гэр бүлийнхэн амралтанд явав.  Тэрээр усан сангаас гарч ирсний дараа Морган охиныг нь усанд ойртоход хүүхдүүд тэр даруй усан сангаас гарахыг анзаарсан.

Хөгжлийн бэрхшээлтэй учраас тэд охиноос нь зайлсхийсэн гэдэгт тэр итгэсэн. Тэрээр эхнэртэйгээ хамт хүмүүс охинтойгоо болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй харьцахад илүү тухтай байх газар байгаа эсэхийг лавлаж эхлэв. Гэвч тийм газар олдсонгүй.

Ийм газар байхгүй гэдгийг тэд ойлгосон. Тиймээс Хартман энэ талаар ямар нэгэн зүйл хийхээр шийджээ. ‘Бид хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тоглох боломжтой парк байгуулахыг хүссэн’ гэж тэр хэлэв.

Тэд Сан Антониод 34 сая долларын өртөгтэй цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөв. Үүний тулд  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эх, эмч нар болон бусад мэргэжилтнүүдтэй зөвлөлдсөн. ‘Морганы гайхамшгийн орон’ гэсэн нэртэй цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button