Болсон Явдал

Цэцэрлэгийнх нь багш нь түүнийг юм сурдаггүй гэж хэлсэн ч хүү 15 настайдаа инженер болж чаджээ

Энэ залуу 15 насандаа Инженерийн чиглэлээр сурч төгссөн. Тэрээр цаашид амьдралдаа юу хийхийг хүсч байгаагаа мэддэг юм. Түүнийг нэг удаа цэцэрлэгийн багш нар нь  юм сурдаггүй хүүхэд  гэж нэрлэсэн ч тэрээр амжилтанд хүрсэн.

Энэтхэгийн Нирбай Таккар 58 долоо хоногийн дотор дипломын курсээ төгсөөд Гужарат Технологийн Их Сургуулийн (GTU) инженерийн хамгийн залуу төгсөгч болжээ. Кембрижийн олон улсын шалгалтуудыг өгч,  олон улсын дунд боловсролын системийн гэрчилгээний дагуу тэрээр VIII -X ангиудыг зургаан сар, XI, XII ангиудыг дараагийн гурван сард төгссөн. Гэсэн хэдий ч тэрээр бага насандаа гайхалтай хүүхэд байгаагүй гэж Times of India мэдээлэв.

Нирбайг цэцэрлэгт байхад багш нар нь түүнийг юм сурдаггүй хүүхэд гэдэг  байсан. ‘Тэд ингэж хэлэхэд би гайхаж, хүүхдээ хамгийн сайн сайхан байлгахыг хичээсэн’ гэж түүний аав Давал Таккар хэлэв. Тиймээс  Дхавал инженерийн ажлаасаа гарч, хүүхдэдээ туслахаар болжээ.

‘Уламжлалт шалгалт нь зөвхөн оюутнуудын ой санамжийг шалгахад чиглэгддэг. Бид Нирбайг тэмдгүүдийг сайн ялгадаг болгож, зөвхөн унших бус сонсох, дүрслэх, ухагдахууны хэрэглээг олох замаар сурахад анхаарлаа хандуулдаг аргыг боловсруулсан. Тиймээс тэр богино хугацаанд их зүйлийг сурч чадсан’ гэж Давал хэлэв.

Дхавал болон түүний эхнэр Нирбай хүүгээ SAL инженерийн коллежид оруулсан. Курс нь кредитэд суурилсан бөгөөд Нирбай коллежид есөн цагийг өнгөрөөдөг. ‘Би гурван жилийн хугацаанд инженерийн чиглэлээр суралцаж, судалгаа, бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр ажиллахаар төлөвлөж байгаа’ гэж Нирбай хэлэв.

Төгсөх төслийнхөө хувьд Нирбай маглев технологийг ашиглан салхин тээрэм дээр ажиллаж байгаа.  Ирээдүйд зэвсэг бүтээх чиглэлээр батлан хамгаалах салбарт ажиллах болно гэж тэрээр бодож байгаа. Нирбай хичээл зүтгэл ямар амжилтанд хүргэдгийг бусдад харуулж байна.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button