Болсон Явдал

Аутизмтай 6 настай хүүгийн төрсөн өдөрт хэн ч ирээгүйг мэдээд цагдаа, гал командын залуус ирж төрсөн өдрийг нь хамт тэмдэглэж өгчээ

Зургаан насны төрсөн өдрийн үдэшлэгийг хүсэн хүлээж байсан зүйл бараг л нулимсаар дууссан. Нулимс урсаж байсан ч энэ бол төгсгөл байгаагүй. Онцгой байдлын алба, түүний дотор түргэн тусдамжийн баг болон бусад сайн санаатнууд яаралтай ирж, төрсөн өдрийг хамт тэмдэглэжээ.

6 настай Гленн Буратти ангийнхаа бүх хүүхдүүдийг төрсөн өдрийн үдэшлэгт нь оролцоно гэж хүлээж байсан ч ганц ч хүүхэд ирсэнгүй. Эпилепси, бага зэргийн аутизмтай Гленн цаг ойртох тусам цаг руугаа тvrшсэн харцаар харж байв. Ээж Ашли хэн ч ирэхгүй тухай нулимс цийлэгнэсэн бяцхан хүүдээ мэдэгдэх хэрэгтэй болов.

‘Энэ бол тэнэг зүйл байж магадгүй гэдгийг би мэднэ. Гэхдээ миний хүү үнэхээр сэтгэлээр унасан. Би хүүгээ ийм байдалтай харах хэцүү байв. Бид түүний ангийн бүх хүүхдүүдийг (16 хүүхдийг) урьсан. Өнөөдөр хүүгийн маань төрсөн өдрийн үдэшлэг. Хүү маань надаас хэзээ тэд ирэх вэ? гэж асуусаар байна. Гэтэл нэг ч хүүхэд ирсэнгүй’ гэж ээж нь бухимдлаа илэрхийлж олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр бичив.

Түүний постыг олон хүмүүс харсан. 10,000 гаруй хүмүүс үүнийг харжээ. Хэсэг бүлэг хүмүүс ээжээс нь хүүгийн төрсөн өдөр дээр ирж болох уу? гэж асуужээ.  Осцеола мужийн Шерифийн алба гэнэтийн бэлэг болгон нисдэг тэргээр зочлох ажлыг зохион байгуулжээ. Түүгээр ч барахгүй цагдаа, гал унтраах ангиуд албаны машинаар иржээ.

‘Тэд үнэхээр сайхан сэтгэлтэй. Тэд өөрсдийн хүүхдүүдийнхээ тухай бодож, энэ хүүг үнэхээр аз жаргалтай байлгаж түүнийг баярлуулахыг хүсэж байсан’ гэж Ашли хэлэв. Гленний төрсөн өдрийг тэмдэглэхээр огт танихгүй 15 хүүхэд, 25 том хүн ирсэн. Хүү  үүнд маш их баярлав.

‘Энэ үнэхээр сайхан байлаа. Ирсэн хүмүүс үнэхээр гайхалтай байсан’ гэж Ашли ярилцлага өгчээ. Гленн шинэ найзуудаасаа цоо шинэ унадаг дугуй зэрэг төрөл бүрийн бэлэг авсан. Хүү баяр хөөртэй болж сэтгэл дундуур байгаагаа мартжээ. Эргүүлийн машин, гал унтраах машин, цагдаагийн мотоцикльтой алба хаагчид  төрсөн өдөр дээр нь ирж төрсөн өдрийг нь онцгой болгосон.

 

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button