Болсон Явдал

10 настай хүү ээжийгээ эх барьж авчээ

Нэгэн ээж том хүүгээрээ маш их бахархсан. Учир нь том хүү нь  дутуу нярай төрсөн дүүгээ аварсанд ээж нь маш их бахархаж байв. Хүү нь хүүхэд а.м.ь.с.г.а.л.а.хгүй байгааг хараад юу хийхээ сайн мэдэж, хүүхдийн а.м.и.й.г а.в.а.р.ч.э.э.

36 настай Ашли Моро 10 настай хүү Жейден Фонтенот, 11 сартай охинтойгоо гэртээ байсан бөгөөд 8-р сарын 11-ний өглөө угаалгын өрөөнд орсны дараа гэнэт өвдөж эхлэв. Жирэмсэн болоод хэдэн долоо хоногтой байв. Нөхөр нь дөнгөж ажилдаа явсан байв.

Хүүхдийн хөл унжиж байгааг ээж нь мэдэрч байв. Тэрээр хүүгээ туслахыг дуудахад тэр эмээгийнхээ гэр рүү гүйж очоод тусламж гуйв. Гэвч эмээ нь дөнгөж хагалгаанд ороод удаагүй байсан болохоор тусалж чадаагүй. Харин цагдаа дууджээ. Жейден хүү гэр лүүгээ буцаж очсон.

‘Угаалгын өрөө орохоосоо өмнө нэг гүнзгий амьсгаа аваад ээж ээ, надад юу хийх хэрэгтэй байгааг хэлээрэй’ гэж хүү хэлжээ. Моро маш их ц.у.с а.л.д.с.а.н мөн хүүхэд амьсгалахгүй байгааг мэдрэв. Тиймээс Моро хүүдээ дүүгээ аль болох хурдан гаргах хэрэгтэй гэж хэлэв.

‘Би уйлж байсан ч тайван байхыг хичээсэн. Жейден маш тайван байсан нь намайг илүү тайван болгов. Тэр айж байсан ч би үүнийг хийх ёстойгоо мэдэж байлаа’ гэж ээж Моро нь хэлэв. Хүүхэд төрсөн ч амьсгалахгүй хэвээр байсан. Жэйден дүүгийнхээ хэрэглэж байсан хамрын нус сорогчийг авахаар гал тогоо руу гүйв.

Яаралтай түргэн тусламжийн эмч нарыг ирэхэд хүүхэд амьсгалж эхлэв. Моро болон нялх хүүхэд хоёулаа эмнэлэгт хүргэгдсэн байна. Моро болон хүүхэд хоёулаа аюулгүй болсон.  Моро нөхцөл байдлыг эргэн санах бүрдээ сэтгэл хөдлөлд автдаг. ‘Энэ тухай бодох болгондоо би зүгээр л уйлдаг. Жэйден юу хийснийг, энэ нь ямар чухал байсан гээч. Би түүгээр үнэхээр бахархаж байна. Тэр бидний амийг аварсан’ гэж Моро хэлэв.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button