Болсон Явдал

25 настай эмэгтэй ой модод төөрч 28 хоног жимс, мөөг идэж амь зогоожээ. Түүний төөрсөн шалтгаан нь …

Автомашины жолооч бутанд ямар нэгэн зүйл хөдөлж байгааг харсан. Энэ нь шаварт халтардсан нэгэн залуу эмэгтэй байв. Энэ бүсгүй Алабамагийн өтгөн ойд 28 хоног төөрсөнийг жолооч мэдээгүй байв. Эцэг эх нь түүнд амьдрах хамгийн том хүсэл зоригийг өгсөн гэж тэр хэлэв.

Жүди Гарнер 14:00 цагийн орчимд Буллок мужийн 82 -р хурдны замаар машин жолоодож яваад замын хажууд шаварт халтартсан залуу бүсгүйг олж хараад цагдаа дууджээ. Энэ нь 2017 оны 8 -р сарын 12 –нд болсон. ‘Би чичирч байсан. Би уйлж, айж, юу хийхээ мэдэхгүй байсан’ гэж Гарнер хэлэв.

Алабама мужийн Мидланд хотын өтгөн ойгоос олдсон эмэгтэй бол Лиза Терис байв. Луисвиллийн 25 настай рентген судлаач оюутан 7-р сарын 23-ны өдөр сураггүй алга болсон гэж мэдээлэгдсэн. Терисийг хамгийн сүүлд Мидуэй дахь анчдын байранд харжээ. Терис хоёр хүн д.э.э.р.э.м хийхээр төлөвлөж байсныг мэдэв. Тэрээр утас, цүнхээ авалгүй ой руу з.у.г.т.а.ж байгаад төөрсөн.

Терисыг олох үед түүний бие шавартай, наранд түлэгдсэн, сорвитой, хорхойд хазуулсан байв. Түүнээс гадна үс нь сэгсийж, хумсанд нь шороо шигдсэн байв. ‘Би түүнээс юу идсэн талаар асуухад тэр сэтгэлээр унаж, уйлж эхэлсэн.  ‘Амьд үлдэх гол хүч нь түүний гэр бүл байв’ гэж тэр хэлсэн. Энэ нь түүнд амьдрах хүсэл зоригийг үнэхээр өгсөн юм. Тэр тэдний тухай бодож амьд үлджээ’ гэж жолооч хэлэв.

Терис 23 орчим кг жин хассан. Тэр жимс, зэрлэг мөөг идэж, горхи, шалбаагнаас ус ууж, ой модонд 28 хоног байсан. Энэ бүх зүйлийн дараа тэр гэр бүлтэйгээ уулзсан юм. Гэр бүл нь түүнийг олохын тулд орон даяар эрэн сурвалжилсан. Эцэст нь түүнийг амьд болохыг гэр бүл нь мэдэж тайвширч, маш их баярлав.

‘Өчигдөр бид түүнийг олсон гэсэн мэдээ сонссон. Энэ бол хамгийн аз жаргалтай, гайхалтай өдөр байсан. Тэр маш их сул биетэй болж, өвдөж, турсан байв. Түүнд эдгэрэх хугацаа хэрэгтэй байгаа ч тэрээр урьдын адил хүчирхэг, хошигнолоор дүүрэн байна’ гэж түүний ах Уилл хэлэв.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button