Болсон Явдал

Хуримын зургийн цаадах сэтгэл хөдөлгөм түүхийг сүйт залуу дэлгэжээ – Би үзэсгэлэнтэй эхнэрийнхээ төлөө Бурханд залбирсан….

Энэ залуу хос хуримаа хийхээсээ өмнө гараа барьсан боловч бие бие рүүгээ нүдээрээ хараагүй зургаа авахуулжээ. Гэсэн хэдий ч хамгийн сэтгэл хөдөлгөм зүйл бол хуримын тангараг солилцохын өмнө хоёулаа бодож байсан зүйл байв. Зурган дээрээс АНУ -ын тэнгисийн цэргийг харж болно.

Калеб Эрвуд эхнэр Мэгги Эрвудын гарыг атгаж, хуримын тангараг өргөхөөс хэдхэн минутын өмнө сэтгэл хөдөлгөсөн зүйл хийсэн юм. ‘Бид хамтдаа амьдралынхаа анхны алхмуудыг хийх гэж байна.  Би Бурханы хүсэлд нийцэхгүй алхам хийхийг хүсээгүй. Би үзэсгэлэнтэй, ухаалаг эхнэрийнхээ төлөө Бурханд залбирсан’ гэж  Калеб хэлэв.

Хуримын уламжлалын дагуу ёслолын өмнө бие биенээ харах нь азгүйтлийг авчирдаг тул Калеб, Мэгги нар нэг нэгнийхээ нүд рүү харахаас зайлсхийхийн тулд булангийн хоёр талд зогсож байв. ‘Намайг анх гарнаас нь барихад тэр үнэхээр чичирч байсан болохоор үнэхээр сандарч байгааг нь мэдсэн. Гэрлэхээр бэлдэж буй хүн Бурханы талаар яг ийм бодолтой байгааг мэдсэн нь намайг тайвшруулсан юм’ гэж Мэгги хэлэв.

Тэд багаасаа бие биеэ мэддэг байсан. Оюутан болоод тэдний хайрын түүх эхэлсэн юм. Тэд Христэд итгэдэг залуус. 2 жил үерхсний эцэст тэд гэрлэсэн.

Бурханы удирдамжинд итгэх итгэлийн тухай сэтгэл хөдөлгөм үлгэр жишээ бүхий гэрэл зургийн цаана болсон түүх дэлхийн сая сая хүмүүст урам зориг өгсөн юм. ‘Бидний зураг маш олон хүнд урам зориг, үлгэр жишээ өгсөнд баяртай байна’ гэж Калеб хэлэв. Хосын хурим үнэхээр гайхалтай болсон.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button