Болсон Явдал

Найзууд нь хөгжлийн бэрхшээлтэй найзынхаа мөрөөдлийг биелүүлэхийн тулд түүнийг ээлжлэн үүрч Европ даяар аялажээ

Жинхэнэ нөхөрлөлийг юутай ч зүйрлэшгүй юм. Энэ тэргэнцэртэй эр мөрөөдлийг нь  биелүүлэхэд  туслах гайхалтай найз нөхөдтэй азтай хүн юм. Тэрээр найз нөхөд нь ачааг нь хуваалцсанд маш их баяр хөөртэй байгаагаа илэрхийлжээ.

Индиана мужид амьдардаг Кеван Чандлер Европ руу аялахыг мөрөөддөг байв. Харамсалтай нь тэрээр булчингийн хөдөлгөөнд нөлөөлдөг удамшлын өвчин болох нугасны булчингийн хатингиршилтай. Тиймээс тэрээр мөрөөдлөө биелүүлэх боломжгүй байлаа.

Найзууд нь түүнийг үүрч, Хойд Каролина дахь нэгэн газар луу явжээ. Үүний дараа тэд илүү агуу зүйлд хүрч чадна гэдгээ ухаарсан байна. Чандлер болон түүний найзууд 2016 онд хилийн чанадад аялах мөрөөдлөө биелүүлэхээр хөдөлжээ. Гурван долоо хоногийн турш түүний гурван найз Том Тройер, Филипп Келлер, Бенжамин Дювалл нар түүнийг ээлжлэн Европын гурван оронд суудалтай үүргэвчинд  үүрч аялажээ.

Түүний найз Люк Томпсон аяллын бичлэгийг хийжээ. Чандлер 29 юм уу 31 кг жинтэй (65 эсвэл 70 фунт). Түүнийг нэг найз нь 10-15 минут үүрдэг. Энэ бол амаргүй ажил байсан, гэхдээ тэд найзынхаа ачаанаас үүрэлцсэндээ сэтгэл хангалуун байгаа гэдгээ хэлжээ.

Тэд хамгийн эхэнд Францад очжээ. Дараа нь тэд Лондоны Кенсингтон цэцэрлэгт очиж, түүний дуртай зохиолч Ж.М.Барригтай уулзсан байна. Хамгийн хэцүү аялал нь  600 алхам бүхий шатаар өгсөж, Ирландын эргийн ойролцоох Скелли Майкл арал дээр зургадугаар зууны үеийн хийдэд хүрэх аялал байв.

Чандлер хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс дэлхийгээр аялах боломжтой гэсэн  урам зоригийг тэдэнд өгөхийг хүсчээ. ‘Хөгжлийн бэрхшээлтэй байх нь намайг хязгаарлагдмал болгодог ч би мөрөөдлөө биелүүлэхийг хичээдэг. Хүмүүс үүний төлөө зүтгэх хэрэгтэй’ гэж Чандлер хэлэв.

Ийм сайн найзуудтай байна гэдэг магадгүй бурхан түүний дутууг нөхөж бэлэгэсэн хамгийн том адислал байх. Хэцүү хүнд үед нь үргэлж хамт байх сайн найздаа урам зориг өгч энэхүү нийтлэлийг уншуулаарай.

 

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button