Болсон Явдал

3 настай охин дүүгээ хавтгай толгойн синдромтой учраас дуулга өмсөх ёстойг мэдсэний дараа дүүгээ ганцаардуулахгүйн тулд гэр бүлээрээ дуулга өмсөж эхэлжээ

Нэгэн oхин хөөрхөн бяцхан нялх дүүгээ хавтгай толгойн синдромтой болохыг мэджээ. Дүү нь толгойн хэлбэрээ өөрчлөхийн тулд зургаан сар дуулга өмсөх ёстой байв. Үүнийг мэдсэн хөөрхөн охин тэр даруй  толгойдоо дуулга өмсөж, ээжээсээ ‘Таных хаана байна?’гэж асуужээ.

Дөрвөн сартай нялх хүүхэд хавтгай толгойн хам шинж гэж нэрлэгддэг плагиоцефали гэж оношлогдоход эмч хүүхдийн толгойн хэлбэрийг засахын тулд гурван сараас зургаан сар хүртэл дуулга өмсөхийг зөвлөжээ. Нялх хүүхдийн ээж Шайна Гутиерез гэртээ харихад түүний гурван настай охин Камилла дуулга руу зааж ‘Энэ юу вэ?’ гэж асуув.

Камиллагийн ээж охиндоо бяцхан дүү Жонас нь толгойн хэлбэрээ өөрчлөхийн тулд өдөрт 23 цаг дуулга өмсөх ёстой гэж тайлбарлав. Дараа нь Камилла өрөөндөө орж ягаан шар өнгийн дугуйн малгай гаргаж ирэв. Тэр оосорыг нь бэхлэхдээ ээжээсээ ‘Таных хаана байна?’ гэж асуужээ. Гутиеррез болон түүний нөхөр Гари нар үүнээс хойш гэр бүлээрээ гэртээ дуулга  өмсөх заншилтай болжээ.

Камиллагийн санааг сонсоод та гайхсан уу гэсэн асуултад Гутьеррес ‘Би огт гайхаагүй. Харин ч боломжийн юм байна гэж бодсон. Охин минь үнэхээр бусдыг боддог’ гэж хариулжээ. Тэдний үеэл ах дуулгатай гэр бүлийн зургийг онлайнаар байршуулсны дараа энэ нь твиттерт тархжээ.

Бусад ийм өвчтэй хүмүүс тэдэн рүү ийнхүү мессеж явуулжээ. ‘Хүмүүс үүнд сэтгэл хөдөлсөнд бид үнэхээр талархаж байна. Бид чадах бүхнээ хийхийг хичээдэг жирийн л нэг гэр бүл’гэж Гутьеррес хэлэв.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button