Болсон Явдал

Африк гаралтай эмэгтэй хоёр цагаан хүүхэд төрүүлжээ. Энэ нь саяд нэг удаа тохиолддог маш ховор тохиол юм

Африк гаралтай эмэгтэй цагаан арьстан хүүхэд төрүүлэх магадлал саяд нэг байдаг ч энэ эмэгтэй хоёр цагаан хүүхэд төрүүлсэн. Кэтрин Ховард Нигер гаралтай боловч түүний анхны хүү Жона нь цагаан арьстай, цэнхэр нүдтэй төржээ. Кэтриний нөхөр Ричард нь Кавказ гаралтай англи хүн юм.

Хар арьст ген ихэвчлэн зонхилдог тул цагаан хүүхэд төрүүлэх нь ховор тохиолдол байдаг.‘Хар арьстай ээж хоёр цагаан нялх хүүхэдтэй болсон тухай хэн ч сонсоогүй. Миний хүүхэд цагаан арьстай байсан болохоор эх баригч бидэнд буруу хүүхэд өгсөн гэж бодсон’гэж Кэтрин хэлэв.

Кэтрин дахиад хүүтэйгээ адилхан цагаан арьстай, бас цэнхэр нүдтэй хүүхэд тээж төрүүлсэн нь үнэхээр гайхалтай юм.‘Жона төрөхөд генетикийн мэргэжилтэн түүнийг саяд нэг удаа тохиолддог хүүхэд гэж хэлсэн. Хүү маань цэнхэр нүдтэй, цайвар арьстай. Би үүнийг хараад маш их гайхсан’ гэж тэр хэлэв.

‘София цагаан арьстай, цэнхэр нүдтэй төрөхөд би дахин цочирдсон. Яагаад гэвэл саяд нэг удаа тохиолддог зүйл хоёр удаа тохиолдсон’ гэж Кэтрин хэлэв. Кэтрин хэлэхдээ: ‘Эмч, эх баригч нар хүүхдүүдийг маань хараад гайхдаг.Намайг болон хүүхдүүдийг маань анх хараад хүмүүс ихэвчлэн төөрөгдөлд ордог. Намайг тэдний ээж мөн үү гэж боддог’ гэв.

‘Хүмүүс намайг ингэж харах заримдаа хэцүү байдаг. Зарим хүмүүс яаж хоёр цагаан хүүхэд төрүүлсэн юм бэ? гэж асуудаг. Миний эцэг эх Нигерээс гаралтай. Манай гэр бүлийнхэн бүгд  хар арьстай. Ганцхан тайлбар бол манай гэр бүлд цагаан ген байсан байх. Тэгээд одоо энэ нь давамгайлсан юм шиг байна’ гэж тэр хэлэв.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button