Дээврийн ажилчид орон гэргүй эрийг ажилд авжээ. Бид ажилдаа ийм баяртай байгаа хүнийг хэзээ ч харж байгаагүй…
Орон гэргүй хүнд туслахын тулд та хэр их зүйл хийж чадах вэ? Сайхан сэтгэлтэй дээврийн ажилчдын хувьд тэд далайн эрэг дээр амьдардаг орон гэргүй хүнд үдийн хоол худалдаж авч өгчээ. Ингээд зогсохгүй түүнд ажлын байр санал болгожээ.
Фэйсбүүкийн хэрэглэгч Jayjay Murray хамт ажиллагсадтайгаа Лондонд дээврийн ажил хийж байхдаа танилцсан орон гэргүй эрийн түүхийг хуваалцжээ. Фэйсбүүк дээрх бичлэг маш хурдан тархаж, олон интернет хэрэглэгчид үүнийг харж сэтгэл нь хөдөлжээ. Үүнийг харсан хүмүүс маш их баяртай байгаа нь илт байлаа.
‘Бид энэ долоо хоногт Лондонд шинэ ажил эхлүүлсэн. Энэ үед Жон гэдэг орон гэргүй эр орон нутгийн цэцэрлэгт хүрээлэнгийн сандал дээр сууж байхыг харсан юм. Бид түүнд ажлын санал тавьсан’ гэж тэрээр хэлэв.
‘Тэр зогсолтгүй ажилладаг. Би ажилдаа ийм баяртай байгаа хэнийг ч өмнө нь харж байгаагүй. Түүнд Бургер Кингээс үдийн хоол авч өгсөн’ гэж тэдний нэг нь хэлэв. Тэд анх түүнд 15 стерлинг өгөх болно гэж хэлсэн. Долоо хонгийн дараа тэд түүнд 70 стерлинг өгчээ. Тэд түүнээс дахин хэзээ эргэж ирж ажиллах боломжтой болохыг асуужээ.
Тэд түүний хандлагыг хараад маг их гайхснаа нуусангүй. ‘Тэр үнэхээр хичээнгүй. Жон шиг хүн гудамжинд амьдрах ёсгүй. Тэр үнэхээр ажил хийх хүсэлтэй’ гэж нэг нь хэлэв. Жон явахаасаа өмнө дээвэр барьж буй хүмүүст чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлж, ‘Ах нартаа баярлалаа. Урьд өмнө хүмүүс надад ингэж хандаж байгаагүй’ гэж хэлжээ.