Болсон Явдал

Саяд нэг удаа тохиолддог дауны синдромтой ихэр хүүхдүүдтэй танилцана уу

Ихрүүдээ Дауны синдромтой гэж оношлогдсон болохыг мэдээд эцэг эх нь ихэд сэтгэлээр унажээ. Өнөөдөр энэ хос саяд нэг тохиолддог зүйлийг мэдэрч амьдарч байна. Бас тэд баяр баясгаланг мэдэрч байгаагаа ч хэлжээ.

5 настай Абигаил, Изобел нар ихрүүд бөгөөд Дауны синдромтой төрсөн. Ийм өвчтэй ихэр хүүхэдтэй болох магадлал саяд нэг тохиолддог байна. Ихрүүдийн эцэг эх Жоди, Мэтт Парри нар гайхалтай мөчөө хүмүүстэй хуваалцжээ.

Жодигийн жирэмслэлт хэвийн бус байсан ба ихэр хүүхэд төрүүлэхэд түүнийг өндөр эрсдэлтэй гэж эмч хэлжээ. Түүнийг жирэмсэн байх туршид тогтмол үзлэгт оруулж байсан байна. Ихрүүд дутуу төрсөн бөгөөд нярайн тасагт дөрвөн долоо хоног хэвтэх шаардлагатай болжээ. Гэсэн хэдий ч хоёр долоо хоногийн дараа эмч Матт, Жоди гэх ихрүүдийг Дауны хам шинжийн шинжилгээнд хамруулж байгаагаа хэлэв.

Ихрүүдийнхээ биеийн байдлыг мэдээд хосууд сэтгэлээр унажээ. ‘Би тэр өдрийг хэзээ ч мартахгүй гэж бодож байна. Бүх зүйл дууссан юм шиг санагдсан. Амьдрал миний хүссэнээр болоогүй’ гэж Мэтт хэлэв.

Өдөр хоногууд өнгөрөх тусам Жоди, Мэтт нар Дауны хам шинжийн талаар маш их зүйлийг сурч мэдэж авсан. ‘Бид ийм хүүхдүүдтэй болсноор олон зүйл сурсан. Бидний амьдралд тэд ирсэнд манай гэр бүл маш их баяртай байдаг’ гэж аав ээж нь хэлжээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button