Мэдээ

8 сарын 28, 29-нд Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх гудамжийг 09:00-19:00 цагийн хооронд автомашингүй гудамж болгон, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар боллоо

Ирэх амралтын өдрүүдэд буюу 8 дугаар сарын 28, 29-нд тээврийн хэрэгслийг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахаар болсон байна. 8 сарын 28-ны бямба гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш, 29-ний ням гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслийг 08:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулахаар болжээ.

Мөн энэ үеэр буюу 8 сарын 28, 29-нд Энхтайваны өргөн чөлөө буюу бидний нэрлэж заншснаар Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх гудамжийг 09:00-19:00 цагийн хооронд автомашингүй гудамж болгон, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болсон юм.

Тодруулбал, Голомт банкны өмнөх талбай, Улсын их дэлгүүрийн талбай, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж, Д.Сүхбаатарын нэрэмжит талбай, Бөхийн өргөөний хойд талын талбай, 1, 2, 3 дугаар байрны хойд талын талбай гэх томоохон зургаан байршилд, шаардлагатай тохиолдолд авто зам дагуу үзэсгэлэн, худалдаа зохион байгуулахаар хэлэлцэж байгаа юм.

Ингэхдээ аж ахуйн нэгж, иргэдээс түрээсийн төлбөр авахгүй бөгөөд зөвхөн хог, цэвэрлэгээний хураамж авах юм. Хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд ээлтэй үзэсгэлэн худалдаа болох төлөвтэй байна. Цахим орчинд ихээхэн шуугиан тарьж, олон хүнийг хамарч, эх орныхоо хөрсөнл өөрсдөө тарьж, ургуулсан ногоочдыг маань зүтгэл энд хувь нэмрээ оруулсан болов уу.

Түүнчлэн халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх тухай түр журам боловсруулах юм байна. Түр журмын тухай дахин мэдээлэл хийх болно. Үзэсгэлэн, худалдаанд оролцох иргэд, аж ахуйн нэгжүүдийн бүртгэлийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүд хамтран зохион байгуулна гэж мэдэгдлээ.

 

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button