Болсон Явдал

Газар доор хачирхалтай чимээ гарч байгааг сонссон гал сөнөөгчид ухаад үзтэл тэр дороос ….

Амьтад ер бусын газар х.а.в.ч.у.у.л.а.г.д.с.а.н байдаг тухай бид олон түүх уншсан боловч энэ нь үнэхээр хачин юм. Жек Рассел терьер нохой алга болж, эзэн нь цөхрөнгөө баран дөрвөн өдрийн турш түүнийг хайв. Тэр эзэгтэйтэйгээ зугаалж байгаад гэнэт а.л.г.а б.о.л.ж.э.э.

Жина Кайзер нь Букингемшир мужийн Дорней хотын Бовени Локкоос гаралтай. Түүний хайртай гэрийн тэжээвэр амьтан Лулу гэнэт алга болж, түүнийг хаанаас ч олохгүй байсанд тэр маш их сэтгэлээр унажээ. Хэдэн өдрийн дараа тэр гэртээ очих замаа өөрөө олох болно гэж найдан үлдсэн юм.

Жина түүнийг үргэлжлүүлэн хайсаар байлаа. Гэтэл хөлийнхөө доор хөөрхий нохойн хуцах дууг сонсоод гайхав. Лулу газар дор д.а.р.а.г.д.ж.э.э.

Эцэст нь Жина гал унтраах ангийн багийг тусламж гуйн дуудав. Таван хүний бүрэлдэхүүнтэй баг иржээ. Тэд ухагч, хайчлах төхөөрөмж, хүрз  ашиглан 240см-аас дээш урттай гүний хоолой руу хүрэх өргөн нүхийг ухжээ.

Зургаан цаг үргэлжилсэн хайлтын дараа тэд алга болсон Жек Рассел терьерийг олжээ. Тэд Лулуг дээш өргөж Жинад өгөв. Тэр Лулу хоолойн дотор хэрхэн орсныг хүмүүс огтхон ч ойлгосонгүй.

Тэд Лулу  бүтэн дөрвөн өдрийн дараа ч эсэн мэнд, гэмтээгүй байгаад маш их баяртай байв. Жина хайртай нохойгоо олсондоо маш их баярласан нь дамжиггүй. ‘Гал унтраах алба гайхалтай ажилласан нь үнэхээр сайн хүмүүс байгааг харуулж байна’ гэж Жина нэгэн ярилцлагадаа хэлжээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button