Болсон Явдал

АНУ -ын паралимпийн тамирчин эцэг эхтэйгээ хорин жилийн дараа анх удаа уулзсан нь…

Хорин жилийн өмнө Жессика Лонгийг төрөлхийн raжгийн улмаас нь болж эцэг эх нь бусдад  vpчлүүлсэн юм. Хорин жилийн дараа Жессика АНУ -ын түүхэн дэх  Паралимпийн хоёр дахь агуу тамирчин болжээ. Тэрээр төрсөн эцэг эхээ олох аялалд гарахаар сэтгэл шулууджээ.

АНУ -ын паралимпийн усанд сэлэгч Жессика Лонг 2013 онд эцэг эх Наталья, Олег Валтышев нартайгаа амжиттай уулзжээ. Энэ нь маш их сэтгэл догдлуулсан мөч байлаа.  ‘Энэ нь миний хэзээ ч мартахгүй уулзалт байлаа’ гэж Жессика хэлжээ.

Сибирээс гаралтай Лонг нь фибуляр гемимели гэж нэрлэгддэг төрөлхийн raжигтай тул тахилзyypын я.с, шагай, өсгий, хөлний я.c.н.ы том хэсэггүй төржээ. Ээж нь түүнд Татьяна гэдэг нэр өгчээ.  Гэвч эцэг эхэд нь эмч нар түүнийг vpчлүүлэхийг зөвлөжээ. Эмч нар тэднийг дараа нь эрүүл хүүхэдтэй болох боломжтой гэж хэлжээ.

Ээж нь охиноо асрамжийн газарт өгсөн байжээ. Дараа нь буцаж ирээд түүнийг авна гэж найдаж байв. Харин Лонг асрамжийн газар ирээд  ойролцоогоор нэг жилийн дараа vpчлэгджээ.

Лонгыг Оросын асрамжийн газраас америкчууд Бет, Стив Лонг нар дөнгөж 13 сартай байхад нь үрчилж авсан байна. Гэсэн хэдий ч Лонг 18 сартайдаа хөлний доод хэсгээ т.а.й.р.у.у.л.жээ. ‘Миний хөлний доод хэсгийг т.а.й.р.с.а.н тул би xиймэл хөл хийлгэж, алхаж сурах боломжтой болсон’ гэж тэрээр хэлэв.

Мэрилэнд мужийн Балтимор хотод өссөн Лонг хэдий  хөгжлийн бэрхшээлтэй ч  хэвийн амьдралаар амьдрахын төлөө тэмцэж байгаа зоригтой эмэгтэй юм. Тэрээр бууж өгдөггүй тууштай зан чанартай болон төлөвшжээ. Тэрээр гимнастик, сагсан бөмбөг, мөсөн гулгуур, дугуй унах, гүйх, хаданд авирах, трамплин,  усанд сэлэх зэрэг маш олон төрлөөр хичээллэжээ.

Лонг төрсөн эцэг эхтэйгээ Оросод очиж уулзсаны дараа ‘Надад харамсах зүйл алга. Энэ бүхэн Бурханы төлөвлөгөөний нэг хэсэг гэдэгт би итгэдэг. Би аав, ээжийгээ хийсэн зүйлийнх нь төлөө уучилж, тэднийг хайрладаг’ гэж тэрээр хэлсэн юм.  Эцэг эхтэйгээ уулзсан уулзалт нь  дэлхий даяар сая сая хүмүүст урам зориг өгсөн хэвээр байгаа нь үнэхээр гайхалтай.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button