Болсон Явдал

Тэрээр жолооч байсан бөгөөд 10 удаагийн бүтэлгүйтэл, 6 жилийн xvчин чармайлт нь түүнийг докторын зэрэг хамгаалсан профессор болгожээ

Абдул Калам бол зөвхөн Энэтхэг улсад төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт байгаа олон сая хүмүүст урам зориг өгсөн нэгэн юм. Тэрээр Энэтхэгийн хамгийн хүндтэй ерөнхийлөгчдийн нэг. Гэхдээ та  Абдул Каламын жолоочийн түүхийг,  Калам түүнийг Тамил Наду дахь Аригнар Анна засгийн газрын урлагийн коллежийн туслах профессор болоход хэрхэн урамшуулж, ө.д.ө.ө.ж байсныг мэдэх үү?

В.Катиресан 1979 онд цэрэгт явж, Бхопалд цахилгаан механикч мэргэжлээр суржээ. Хэдэн жилийн дараа Хайдерабад Батлан хамгаалахын судалгаа, хөгжлийн лабораторид ажиллаж эхлэв. Түүнийг Энэтхэгийн ерөнхийлөгч Абдул Каламын жолооч туслах ажилтнаар томилсон байна.

Тэрээр эцгийгээ н.а.с б.а.р.с.н.ы дараа зогсоосон хичээлээ дуусгахыг үргэлж хүсдэг байжээ. Катиресан багаасаа ном, сонин, сэтгүүл унших дуртай нэгэн байжээ. Катиресан боломж олдох бүрт машиндаа ном уншиж байхыг ерөнхийлөгч Абдул Калам анзаарчээ.

Калам Катиресаны дуртай зүйлийг олж харан түүнийг боловсролоо үргэлжлүүлж, мөрөөдөж байсан мэргэжлээ үргэлжлүүлэхийг нь зөвшөөрөв. Каламыг Дели рүү явсны дараа ч Калам түүнд урам зориг өгч байлаа. Тэр үнэхээр хүсэл эрмэлзэлтэй хүн байлаа.

‘Энэ нь намайг дээд боловсрол эзэмшихэд түлхэц өгсөн зүйл болсон’ гэж Катиресан Хиндү хэлэв.   Тэрээр 1996 онд  боловсролоо дуусгах цаг нь болсон гэж шийджээ. Катиресан эхлээд 10 -р зөвлөлийн шалгалтыг өгч,  дараа нь Мадурай Камараж их сургуульд  бакалавр (түүх), магистр (түүх) мэргэжлээр суралцахаар явжээ.

Тирунелвели хотод Катиресан түүхийн ухааны докторын зэрэг хамгаалав.  Катиресаны мөрөөдөл үүгээр зогссонгүй. Катиресан сургуулиа төгсөөд Салем дүүргийн Аригнар Анна засгийн газрын урлагийн коллежид туслах профессороор элсэж оррн одоог хүртэл ажилласаар байгаа байна.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button