Болсон Явдал

Нэгэн ээж хүүг нь ‘энэ’ гэж дуудсан гомдолтой захидлыг хөршөөсөө хүлээн авч хариуд нь …

Их Британид амьдардаг нэгэн ээж хөршөөсөө захидал хүлээн авчээ. Түүний хүүгийнх нь хөгжилтэй хашгираанд гомдоллож, хүүгий нь ‘энэ’ гэж дуудсанд маш их дургүйцжээ. Тэрээр захидлыг фэйсбүүк хуудсандаа нийтэлж, дараа нь түүний хашгирдаг болсон талаарх жинхэнэ шалтгааныг тайлбарлав.

Глучестершир мужийн Беркли хотын хоёр хүүхдийн ээж, 27 настай Жессика Грин хөршөөсөө нэрээ нууцалсан захидал хүлээн авчээ.  Гурван настай хүү Генригий нь цэцэрлэгт дуу чимээ гаргаснаас болж гомдоллож байна гэж янз бүрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлжээ. Хенри аутизмтай бөгөөд ярих бус ихэвчлэн дуу чимээ гаргах замаар харилцдаг бяцхан хүү юм.

Тэр захидлыг уншиж байхад нэрээ нууцалсан илгээгч нь ‘орон нутгийн оршин суугчид ба хөршүүд’ гэж мэдэгдсэнд тэрээр маш их цочирджээ. Грин түүнд ‘Эрхэм хүндэт хөрш’ гэж бичсэн захидлыг хараад түүнд уурласан гэдгээ нуусангүй. Жессика түүнчлэн санаа зовж байгаагаа илэрхийлжээ.

Түүний фэйсбүүк хуудсандаа нийтэлсэн захидалд ‘Гадуур тоглож байхдаа тасралтгүй хашгирч  буй хүүхдэд эцэг эхчүүд хариуцлагатай хандах хэрэгтэй. Фишерс Роуд дахь бусад оршин суугчид таны хүүхэд тасралтгүй хашгирахыг сонссоны улмаас тайван байж чадахгүй байна. Энэ нь хүн бүрийн мэдрэлд нөлөөлж байгаа учраас хүүхдээ чимээгүй байлгахад анхаарах хэрэгтэй’ гэж бичсэн байлаа.

Түүнчлэн ‘Хүүхдээ үүнийг хийхийг зөвшөөрөх нь хувиа хичээсэн явдал. Одоо хашгирах дууг станцын замын байшингийн цэцэрлэгүүдээс шууд сонсох боломжтой байна. Бүгд л энэ тухай ярьж, энэ талаар юу ч хийхгүй байна.  Хүүхдээ байнга орилохыг ухаантай хүн лав зөвшөөрөхгүй болохоор хүүхдээ үнэхээр үл тоомсорлодог юм болов уу гэж гайхаж байна’ гэж бичсэн байв.

Жессика хэлэхдээ аутизмтай холбоотой мэдлэгийг дээшлүүлэхийн тулд энэхүү захидалыг фэйсбүүк дээрээ тавьжээ. Бусад хөршүүд түүнийг өмгөөлсөн тул энэ нь зөвхөн нэг хүний бодол гэдэгт тэрээр итгэлтэй байна. Жессика хүмүүст аутизмын талаар ойлгуулахыг үнэхээр их хүсэж байгаагаа илэрхийлжээ.

 

 

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button