Болсон Явдал

Нэгэн аав хөгжлийн бэрхшээлтэй охиныхоо хамт улс даяар олон тэмцээнд оролцож, эмч нарын таамаглалыг үгүйсгэжээ

Гайхамшигтай охин бүрийн ард үнэхээр гайхалтай аав байдаг билээ. Энэ бол эмчийн таамаглалыг үгүйсгэж триатлоны тэмцээнд хамтдаа оролцож буй аав, түүний хөгжлийн бэрхшээлтэй охины түүх юм. Тэд хамтдаа Английн эргэн тойронд гайхамшигтай зүйлийг бүтээжээ.

53 настай Стефан Кутюр болон түүний охин тархины саажилт, харааны бэрхшээлтэй Хлое нар хамтдаа триатлоны тэмцээнд оролцож, Английн эргэн тойронд хэд хэдэн газар очиж уралджээ. Стефан  охиноо бүх зүйлд дагуулж оролцуулдаг гайхалтай аав юм. Тэд хуурай газар, усан дээр бэлтгэл хийж триатлонд өрсөлджээ.

Стефан хэлэхдээ ‘ Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлтэй тэнцэнэ’ гэсэн яриаг маш олон удаа сонсдог байсан. Хлое болон миний хувьд энэ нь худал гэдгийг нотлохыг хүссэн’ гэв.  Тэд сүүлийн таван жилийн турш улс орон даяар маш олон тэмцээнд хамтдаа уралдсан байна.

Тэд  маш олон янзын арга хэмжээ зохион байгуулж, Супер баатрын триатлон зохион байгуулахад ч өөрсдийн биеэр тусалж байжээ. ‘Хлое гүйлт, дугуй унах, усанд сэлэх зэрэг бүх зүйлд дуртай, тиймээс бид үүнд оролцдог. Хлоегийн царайнаас сэтгэл нь ямар их хөдөлсөнийг нь харахад сайхан байдаг’ гэж Стефан хэлжээ.

Засвар үйлчилгээний инженер Стефан энэ өдрүүдэд Хлоед илүү их цаг зарцуулж байгаа байна. Тэрээр Их Британийн Херли мужаас гаралтай эхнэр Дайантай хамт долоон жилийн өмнө Хлоег өргөж авчээ. Тэд охиндоо маш их анхаарал тавьдаг сайхан сэтгэлтэй аав ээж бидээ.

Стефан хэлэхдээ ‘Бид долоон жилийн өмнө Хлоег үрчилж авсан. Эмч нар түүнийг хэзээ ч  спортоор хичээллэж чадахгүй гэдгийг анхааруулсан. Бид тэдний буруу болохыг батлахаар шийдсэн’ гэлээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button