Болсон Явдал

Энэхүү цагаан морь өглөө бүр гудамжинд ямар ч хөтөч, эзэнгүйгээр чөлөөтэй алхдаг ба учир нь …

Бид маш олон муур, нохой энд тэнд тэнvvчилж байхыг харсан боловч Германы Фехенхайм дүүргийн Франкфурт хотод хүмүүс гадаа гэрийн тэжээвэр амьтан болох Женни гэдэг араб гүүг байнга хардаг байна. Супер идэвхтэй цагаан морь өглөө бүр нэг замаар гудамжинд, ямар ч хөтөч, эзэнгүйгээр чөлөөтэй алхдаг байна. Танихгүй явган зорчигчдын хувьд тэр картаа авч явдаг: Намайг Женни гэдэг, зугтсан амьтан биш, зүгээр л зугаалж байна. Баярлалаа гэсэн карт зүүн алхдаг байна.

Женнигийн эзэн, 79 настай Вернер Вайшеделээс болж сүүлийн 14 жил турш түүнийг унаж чадахгүй зүгээр л тэжээж байгаа байна. Өглөө бүр түүний эзэн хаалгаа онгойлгож өгдөг бөгөөд тэр өмнө нь явж байсан замуудаа маш сайн мэддэг тул ганцаараа салхилж, алхдаг байна.

Женни үдээс хойш гэртээ харихаасаа өмнө өдрийн 8 цагийн ийнхүү ганцаараа зугаалахдаа зарцуулдаг байна. Магадгүй энэ нь эзнийх нь хэлснээр морь нь ‘гэдcэндээ сэрүүлэгтэй’ гэнэ шүү учир нь ‘гэрт нт өөрийнх нь идэх хоол хүнс хэзээ бэлэн байхыг маш сайн мэддэг’ учраас тэр юм болов уу хэмээн хэлжээ.

Нутгийн иргэд Женниг хараад баяртай байдаг бөгөөд Женни замаар явж байхад хэн ч саад болдоггүй гэж цагдаагийн төлөөлөгч Исабелл Нейман Германы DPA мэдээллийн агентлагт хэлэхдээ тэрээр хэнд ч ямар ч аюyл учpyyлаxrүй гэжээ. Вейшедель Женни болон бусад иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд цагдаагийн байгууллагатай хамтран ажилладаг гэж тэр ‘Maintower’ -д ярьжээ.

Женни хаа сайгүй маш олон найз нөхөд, асран хамгаалагчтай байдаг, учир нь хүмүүс түүнийг трамвайн буудал дээр байсан ч гэсэн хайрладаг байна. Жолооч түүнтэй танилцаж, түүнийг ирэхийг хүртэл хүлээдэг болжээ. Гэсэн хэдий ч нийгмийн сүлжээн дэх зарим хүмүүс Женнигийн эрх чөлөөг шvvмжилж, зам, гудамжинд алхаж буй бусад хүмүүсийн хувьд aюyлrvй биш гэж үзжээ.

Гэсэн хэдий ч түүний малын эмч Марен Хеллиг хэлэхдээ гүүнээс хэнд ч аюyл заналxийлэхrvй, учир нь тэр маш тайван, сэтгэл хангалуун байдаг бөгөөд өнгөрсөн 14 жилийн хугацаанд ийм тохиолдол гараагүй гэдгийг олон нийтэд мэдээллэжээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button