Чингис хааны зарилгаар Монголд эгэл тариалан анхлан үүссэн түүх
Чингис хаан Буйр нуур хавийн газраар олон удаа ирж байсан учир тэр хавийн газрыг их сайн мэддэг байжээ. Чингис хаан Буйр нуур хавийн ус ихтэй, үржил шим сайтай газрыг тариалангийн газар болгох талаар зарлиг буулгасан байна. Энэ тухай баримт, түүхийн тулгуур бичигт тэмдэглэгдэн эдүгээг хүрч иржээ.
Буйр нуур хавийн газар нутагт XII зуун, XIII зууны эхэнд тариалан эрхэлж байсан байна. Түүхийн мэдээнээс үзвэл: 1202 оны нохой жилд Тэмүүжин /Елигүэн / Эргүнэ-өргөнө гол хавьд бaйл дaaн хийж явахдаа Хонгирад аймгийн Гүлэр Өндүрхин нарт ‘Зах зүрхийг хуваан хүргэсэн нь Гүлэр Өндүрхин, Анчин, жич Хасарт өгч тариалангийн газар болгож, Анчинд дaBтан yxyyлсан нь Хэмүр өндүр /Хамар даваа / Дала наур, Тимигэр, Гэмэгэн хээх, /Далай нуур/ Халх гол зэргийн газарт чи суугтан’ гэжээ.
Буйр нуур хавьд тариалангийн ажилтай хүн ам түүнээс өмнө ч байснаас Тэмүжин тэр газрыг тариалангийн газар болгожээ. Түүнээс хориод жилийн дараа үүгээр явсан Хятадын эрдэмтэн Чан Чүний замын тэмдэглэлд 3-р сарын 1-ний өдөр элсэн зурвасыг гэтлээд бу-юй-р /Буйр/ нуурт ирж хүн амьтантай уулзалдаж, олон хүн ард нь тариалангийн ажил эрхэлж байсныг үзсэнээ бичжээ.
Энэ нь 1202 оны үеийн тариалангийн ажлын үргэлжлэл байв. 1223 онд Буйр нуурыг дайрч Хятадаас Монголд ирсэн Чан Чүний тэмдэглэлд Буйр хавийн хүн ардын дийлэнх нь тариа тарьдаг байсныг үзжээ. 1295 онд Татаар аймагт тариа боловсорсонгүй, өлсгөлөн, ховор жил болж нэг сая хэлхээ цаасан мөнгө, торгыг Юан улсын хааны сангаас олгосноос үзвэл Буйр нуурын тариалан нь XIV зууны эхэн хүртэл байсан бөгөөд тэндэхийн хүн амын амьдралд нь их үүрэгтэй байсан бололтой. Тэр олон мянган тэмдэгт цаасыг авч оронд нь тариачин Татаар нарт хэрэгцээт зүйлийг нь өгдөг нэлээд том худалдааны суурин газрууд Монгол, тухайлбал Буйр нуур хавь түүний залгаа нутагт байсны гэрч юм.
Дээр дурдсан баримтаас үзэхэд Монголын эртний өсгөвөр ургамал нь шар будаа байсан бөгөөд одоо ч гэсэн эх байдлаар тохиолдож буй төрлөөр үүссэн шүхэр будаа элбэг тохиолддог. Тэр үеийн цаг агаарын таатай нөхцөл шүхэр ба толгойт будааны өсгөвөрийн төрлөөс эх авсан нутгийн бэлэн үр тариаг ашиглаж байв. Хожим Хятадын түүх сударт үүнийг бүдүүлэг хэмээн бичсэн нь өмнөдийн нөлөөгүйгээр Монголд эгэл тариалан анхлан үүссэний нотолгоо юм.