Болсон Явдал

Оpон гэрrvй хэдий ч хуванцар сав цуглуулж ryдамжны нохойнууд тэжээдэг сайхан сэтгэлт эрийн түүх

Балиарсингх гэгч opон гэрrvй 60 настай эр Одиша мужийн Бхубанешвар гэх газарт амьдардаг ажээ. Бороо ороход доор нь хорroдож, бороогүй үед дээр нь унтдаг агааржуулалтын хаалт бол түүний хувьд гэр орон юм. Түүний насны эрчүүд тэтгэврийн мөнгөөрөө амьдардаг бол тэрээр мөнгө олохын тулд төмөр замын тавцан дээр хуванцар сав зардаг. Тэр хоногийн хоолоо олох гэж үүнийг хийдэг гэж үү? Үгүй ээ. Тэгвэл яагаад заавал энэ ажлыг хийдэг тухай та удахгүй олж мэдэх болно.

Тэрээр өөрөө өлсөж байсан ч хамаагүй, найзаа гэж боддог хэдэн нохойнуудаа тэжээхийн тулд өдөр болгон хөдөлмөрлөдөг.

Яг л та тусламж хүссэн найздаа тусламжийн гараа сунгадаг шиг тэрбээр үслэг найз Митугаа гэдэс цатгалан байгаа эсэхийг нь шалгаж үргэлж тусалдаг гэнэ шүү. Бусдад тусална гэдэг эрхэм зүйл боловч өөрөө өлcrөлөнд нэрвэrдсэн үед энэ нь маш хэцүү сорил юм. Гэсэн ч тэр бууж өгсөнгүй, өөрийгөө бусдыг гэх ямар агуу сэтгэлтэй онцгой нэгэн болохыг баталж харуулсан юм.

Магадгүй та түүнийг ажилгүй орон гэргүй байж яагаад өөрийгөө тэжээдэггүй юм бэ хэмээн гайхаж байж болох юм. Шалтгаан нь тун энгийн. Тэр хэлэхдээ:-“Өлcrөлөн хэзээ ч хүн ба амьтдыг ялгадаrrүй гэдгийг би мэднэ.” Тийм ч учраас 7-н тэжээвэр амьтнаа өлсгөxrүйн тулд бүхий л амьдралаа зориулсан гэжээ.

Гучин жилийн өмнө л тэр сард 90 рупий буюу 3442 төгрөгийн цалинтай ажлаа орхисноос хойш одоог хүртэл хүнд нөхцөлд амьдарч байгаа юм. Хэдий хүнд хэцүү замыг туулж байгаа ч тэрээр амьдралд бууж өгөлгүй, нүүрэндээ инээмсэглэл тодруулан амьдралын хэцүү бэрхийг даван туулж байгаа юм. Гэр бүлээсээ хөндийpcөн, з.о.в.л.о.н бэрхшээлүүд нь түүнийг хатyy мyy нэгэн болгоогүй харин ч эсрэгээрээ алт мэт зүрх сэтгэлтэй уужуу тайван энэрэнгүй нэгэн болгож хувиргажээ.

Бид энэ хорвоо дээр төрж өсөх явцдаа өөрийгөө хамгаалж хайрлахыг нэн түрүүнд сурдаг боловч бүх зүйлийн төгсгөлд бусдыг хайрлах, хамгаалах зэргийг мартчихдаг. Балиарсингх бидэнд байгаа бүхнээ үнэлж сурахыг зөвлөдөг ба ойр орчмын хүмүүстээ илүү энэрэнгүй хандаж анхаарал халамж тавихыг уриалдаг юм.

 

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button